Солонгост 100 хувийн тэтгэлгээр суралцуулах хөтөлбөр зарлалаа


YOLO.mn | YOLO.MN
2023-07-20

БНСУ-ын Ханьян Их Сургууль 2024 оны 03 дугаар сарын 02-нд эхлэх “Global Energy Technology Policy Professionals” хөтөлбөрт CCOP гишүүн орнуудаас тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй хүмүүсийг магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөрт урьж байна.

Тэтгэлгийн зорилго:

  • Эрчим хүчний салбар дахь хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах
  • Олон улсын түвшинд судалгаа, шинжилгээний байгууллага хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, нэгдсэн сүлжээг бий болгох.

Мэргэшсэн байдал:

БНСУ-аас бусад орны иргэншилтэй байх /үүнд нэр дэвшигчийн эцэг эх нь хамаарах бөгөөд БНСУ-ын иргэншилтэй тохиолдолд өргөдөл гаргах үед тухайн иргэншлээс татгалзсан байх/

Академик түвшин:

  • Магистрын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь бакалаврын зэрэгтэй байх
  • Докторын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь магистр болон бакалаврын зэрэгтэй байх.

Тэтгэлэг:

  • Сургалтын төлбөр 100% /Магистр-2 жил, доктор-3 жил/
  • Нэг талын онгоцны зардал
  • Сар бүр 1,800,000 вонын стипенд /татвар 8.8%/
  • Гадаад иргэдийн даатгал, визний хураамж
  • Солонгос хэл, соёлын хөтөлбөр

Цахим өргөдөл:

2023.09.01 (10:00 цаг) – 2023.10.06 (17:00) хооронд хүлээн авах
Өргөдөл гаргахаас өмнө цахим мэдэгдлийг шалгах

Шаардлагатай баримтууд:

  • Өргөдлийн маягт
  • Суралцах хүсэлт болон сургалцах хөтөлбөрийн төлөвлөгөө
  • Шалгалт, ярилцлагад орохын тулд дараах 2 баримтыг илгээх https://oia.hanyang.ac.kr/
  • Консулын газраас бичиг баримтын шалгалтад багагүй хугацаа шаардлагатай байдаг тул бусад баримт бичгээ бэлтгэж байхыг зөвлөж байна.

Хувийн мэдүүлэгтээ ССОР-ын аль гишүүн орноос хүсэлт гаргаж буйгаа тодотгоно уу.

Цахимаар өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа 2023.10.06-ны өдрийн 17:00 цаг тул цахим өргөдөл, өөрийн CV, суралцах хөтөлбөрийн төлөвлөгөөгөө ССОР-ын нарийн бичгийн дарга нарын газарт ccopts@ccop.or.th хаягаар давхар ирүүлнэ үү.

Жич: Энэхүү мэдээллийг ССОР-ын гишүүн орноос авсан болон тус орноос ирсэн гэдгээ тодорхой бичнэ үү.
Тус сургуулийн дэлгэрэнгүй танилцуулгыг  ЭНД  дарж уншиж, танилцана уу.

Эх сурвалж: Уул уурхай хүнд үйлдвэрийн яам

#мэдээ