БҮГД НАЙРАМДАХ БОЛГАР УЛСАД БАКАЛАВР, МАГИСТР, ДОКТОРЫН ХӨТӨЛБӨРТ СУРАЛЦУУЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА /2023-2024/


YOLO.mn | YOLO.MN
2023-07-20

2023-2024 оны хичээлийн жилд Бүгд Найрамдах Болгар Улсад бакалавр, магистр болон докторын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалтын бүртгэл үргэлжилж байна.

Бүртгэл 2023 оны долдугаар сарын 6-ны өдрөөс наймдугаар сарын 18-ны 17:30 цаг хүртэл цахимаар явагдах юм.

Нэг. Тавигдах шаардлага

  • Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид суралцаж төгссөн Монгол Улсын иргэн (2022-2023 оны хичээлийн жилд суралцаж буй хугацааны дүнгийн хуулбар 85+)
  • Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид суралцагч Монгол Улсын иргэн (голч дүн 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй)
  • Магистрын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь бакалаврын зэрэгтэй Монгол Улсын иргэн (голч дүн 3.2 ба түүнээс дээш, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 35 хүртэлх насны)
  • Докторын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь магистрын зэрэгтэй Монгол Улсын иргэн (магистр зэрэгтэй, голч дүн 3.2 ба түүнээс дээш, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 45 хүртэлх насны)
  • Өөр улсын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаагүй байх

Хоёр. Суралцах мэргэжлийн чиглэл, хяналтын тоо

Хөдөө аж ахуй, хүнсний инженерчлэл чиглэлээр

  • бакалаврын түвшний сургалтад гурван оюутан
  • магистрын түвшний сургалтад дөрвөн оюутан 
  • докторын түвшний сургалтад нэг оюутан

Нэр дэвшигчид Болгарын их, дээд сургуулийн жагсаалт, сургуулийн рейтенгийн системтэй  http://rvu.mon.bghttps://rvu.nacid.bg/home болон https://rsvu.mon.bg/rsvu4/#/  холбоосоор, болгар, англи хэлээр танилцан, суралцах сургууль, мэргэжлээ сонгох боломжтой.

Гурав. Бүртгэл

https://scholarship.esis.edu.mn/ холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөх, илгээх гарын авлагатай танилцан, өргөдлийг бөглөж илгээнэ.

Өргөдөлд дурдсан дараах баримт бичиг тус бүрийг PDF /1 файлын хэмжээ 5Mb-аас ихгүй байх/ хэлбэрээр “Баримт бичиг” хэсэгт хавсаргана.

Цахим бүртгэлийн системд байршуулах баримт бичиг:

Бакалаврын сургалтад бүртгүүлэх иргэд:

  • Цахим өргөдөл  https://scholarship.esis.edu.mn/  нэвтэрч анкет бөглөнө.
  • Бүрэн дунд боловсролын үнэмлэхний хуулбар, дүнгийн хуулбар /нотариатаар баталгаажуулж Англи хэл эсвэл Болгар дээрх орчуулгын хамт байх/
  • Элсэлтийн Ерөнхий шалгалтын батламж, Англи хэл эсвэл Болгар дээрх орчуулгын хамт байх
  • Бүгд Найрамдах Болгар Улсын их, дээд сургуулиас олгосон болгар хэлний мэдлэгийн тухай баримт бичиг – хэлний бэлтгэлгүйгээр шууд үндсэн ангид суралцах нэр дэвшигчдэд хамаарна.
  • Бүгд Найрамдах Болгар Улсад Засгийн газрын тэтгэлгээр суралцах хүсэлтэй байгааг илэрхийлсэн эссэ /Монгол эсвэл Англи хэлээр 500 дээш үгтэй байх/
  • Гадаад паспортын хуулбар;
  • Сүүлийн 6 сарын хугацаанд авхуулсан гадаад паспортын хэмжээтэй цээж зураг
  • БНБУ-ын тэтгэлэгт хамрагдахыг хүссэн өргөдөл
  • Эрүүл мэндийн хуудас /Англи хэлээр бөглөсөн байх шаардлагатай/

Магистр, докторын сургалтад бүртгүүлсэн иргэд:

  • Цахим өргөдөл https:  https://scholarship.esis.edu.mn/ нэвтэрч анкет бөглөнө.
  • Дээд боловсролын зэргийн диплом, дүнгийн жагсаалт нотариатаар баталгаажуулж Англи хэл эсвэл Болгар дээрх орчуулгын хамт байх
  • Бакалавр, магистрын түвшний Дээд боловсролын сургалтын байгууллагын дипломын тодорхойлолт /E-Mongolia-с татаж авсан байх/. Хэрвээ гадаадад төгссөн бол дипломын хуулбар, баталгаат орчуулгын хамт байх
  • Бүгд Найрамдах Болгар Улсад Засгийн газрын тэтгэлгээр суралцах хүсэлтэй байгааг илэрхийлсэн эссэ, суралцах хөтөлбөр, төлөвлөгөө /Монгол эсвэл Англи хэлээр 600 дээш үгтэй байх/
  • Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт (Докторын сургалтад өргөдөл гаргах иргэд заавал хавсаргана)
  • Сүүлийн 6 сарын хугацаанд авхуулсан гадаад паспортын хэмжээтэй цээж зураг
  • БНБУ-ын тэтгэлэгт хамрагдахыг хүссэн өргөдөл
  • Эрүүл мэндийн хуудас /Англи хэлээр бөглөсөн байх шаардлагатай/

Эх сурвалж: БШУЯ

#мэдээ