Өөрийгөө эрхлүүлэх сонирхолтой болзооны санаанууд:


YOLO.mn | YOLO.MN
2023-07-18

Найз нөхөд, хайртай бүхэнтэйгээ хөгжилдөж цагийг зугаатай өнгөрүүлдэг зуны улиралд зөвхөн өөртэйгөө болзвол ямар вэ?  Шаргуу ажилласан завгүй өдрүүдийн эцэст өөрийгөө урамшуулах ч  сайхан шүү.   Зөвхөн өөртөө цаг гарган хийж үзэх  энгийн атлаа сонирхолтой болзооны санааг хүргэж байна.

Нар мандах бас шингэхийг  харах

Өнгөрсөн бас ирээдүйн тухай ихийг бодож санаашралгүй  зүгээр л нар мандах, шингэх тэрхэн хугацаанд өөрийн тань дотоод сэтгэлд чухам юу мэдрэгдэж буйг сонжоорой. Гайхалтай санаа, өөрийгөө шагнасан үг, амьдралын утга учрыг та  дахин шинээр олж харах болно гэдэгт итгэлтэй байна. 

Номын дэлгүүрт  саатах

Тайван, дулаахан уур амьсгалд уран зохиол, шинжлэх ухаан, түүх зэрэг  өөрийн сонирхсон номоо сөхөж аялах нь хэчнээн сайхан. Танд энэ мэдрэмж таатай байна гэдэгт итгэлтэй байна.

Ганцаараа кино театрт кино үзэх

Бид танд өглөөний эхний үзвэрийг үзэхийг зөвлөж байна.  Хүн цөөтэй эл хуль кино театрт  дуртай  киногоо үзэх нэг тийм онцгой мэдрэмжийг өгөх нь дамжиггүй. 

Яруу найргийн үдэшт очиж чиллрэх

 Сүүлийн үед яруу найргийн үдэш их зохиогдох болсон.  Жинхэнэ мэдрэмж хөглөх, ганцаар ихийг эргэцүүлэх  орон зайг та тэнд л мэдрэх болно.

Өөртөө зориулж зураг зурах

 Зураг зурах үед хүний анхаарал дээд цэгтээ төвлөрч чаддаг. Өөрийн гараар  хайрлаж урласан бүтээлтэй болж таашаалыг мэдрээрэй.  Мөн л энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг урлангууд олшрох болсон 

 Өөрийгөө халамжлах шөнийн болзоо

 Хөөстэй ваннд  нүдээ анин хэсэг хэвтээрэй. Дараа нь нүүрэндээ маск тавьж  дуртай дуугаа сонсон чиллрээрэй

 Picnic day

Та нэг өдөр  өнгөт эрээн дэвсгэр, дуртай амттан, унших ном, тэмдэглэлийн дэвтрээ аваад ногоон зүлгэн дээр  өдрийг өнгөрүүлээрэй. 

Дуртай зүйлээ худалдаж авах

Хүн бүрд энийг л авчихвал гэх бодол төрдөг шүү дээ. Авахыг хүссэн тэр зүйлээрээ өөрийгөө нэг шагнаарай. Дотор хүн тань   маш их баярлах болно. 

 

#нийтлэл