Холливүүдийн жүжигчид цалингаа нэмүүлэх, ашиг орлогыг шударга хуваарилах, хиймэл оюун ухаанаар жүжигчдийг орлуулахгүй байх шаардлага тавьж, ажил хаялт зарлаад буй.
Ажил хаялт зарласантай холбоотойгоор Эмили Блант, Киллиан Мерфи тэргүүтэй жүжигчид “Оппенхаймер” киноны нээлтийн ёслолыг орхин гарчээ.
Холливүүдийн жүжигчдийн үйлдвэрчний эвлэл томоохон студиудтай тохиролцоонд хүрч чадаагүйн улмаас ажил хаялт эхлүүлсэн. Тус эвлэл тавдугаар сараас хойш ажил хаялт зарлаж байгаа аж.
Ажил хаялтад 160 гаруй мянган жүжигчин нэгджээ. Кино зохиолчдын ажил хаялтад жүжигчид ийнхүү нэгдэж байгаа нь 1960 оноос хойш анх удаа зохиолч, жүжигчид хамтарсан том хэмжээний “давхар ажил хаялт” болж байна.
Эх сурвалж: ВВС
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх