Жингээ хасахад тань туслах халуун ногоотой 7 амтлагч:


YOLO.mn | YOLO.MN
2023-07-07

Халуун ногоонд дурлагсдын хувьд жингээ хасна гэдэг хүндхэн сорилт. Тэгвэл хоол тэжээлийн мэргэжилтнүүд дараах  халуун ногоотой амтлагчуудыг  жин хасахад тустай хэмээн зөвлөж  байна. 

Улаан чинжүү

Улаан чинжүү нь капсаицин агуулдаг. Судалгаанаас харахад капсаицин нь таны биед өөх тос хуримтлагдахаас сэргийлж  хоолны дуршлыг бууруулдаг. 

Гич

Судалгаагаар  үзэхэд гичийн үр нь  бодисын солилцоог 25 хүртэл хувиар нэмэгдүүлдэг байна. Энэ нь таны бие амарч байхдаа ч илүү их калори шатаадаг гэсэн үг. 

Турмерик

Турмерик нь карригийн үндсэн найрлага юм.  Судалгаагаар турмерик нь өөх тос хуримтлагдахаас сэргийлж, жингээ барихад тусалдаг болохыг тогтоожээ. 

Кардамон

Кардамон нь бодисын солилцоог хурдасгаж, өөх тосыг хурдан шатаах чадвартай. 

Кумин 

Кумин үр нь эрүүл мэндэд маш олон ашиг тустай. Чихрийн шижингээс үүдэлтэй  жингийн асуудалтай  хүмүүс хэрэглэхийг зөвлөдөг. 

Цагаан гаа

Судалгаагаар цагаан гаа нь бодисын солилцоог дэмжиж, хоол боловсруулалтыг сайжруулдаг. 

Шанцай

Шанцай нь таны цусан дахь сахрын хэмжээг хянан, бодисын солилцоог сайжруулж илүүдэл  жингээсээ салахад тусална. Ихэвчлэн гурилан бүтээгдэхүүн, бин эсвэл овьёосны будаа хийхэд хэрэглэгддэг. 

 

 

#нийтлэл