Amy Winehouse-ийн дуунд хайртай хүн бүрд зориулав

Б. Мөнхтуяа | YOLO.MN
2023-07-06

Нийтлэлийн өмнөх дугаараар бид Cigarettes After Sex хамтлагийн талаар тэдний зарим дууны далд утгыг хүргэсэн бол энэ удаад дуучин Amy Winehouse-ийг онцолж байна. Түүний жинхэнэ нэрийг Amy Jade Winehouse гэдэг.

Эмээ нь түүний хамгийн том шүтэн бишрэгч нь байсан.

Тэрээр нэг дор Грэммийн таван шагнал хүртсэн. 

Ингээд түүний зарим дууны далд утгаас хүргэж байна.

Love Is A Losing Gam

Уг дуу нь дуучин бүсгүйн 2005 оны хайр дурлалын тухай өгүүлнэ. Дурлалт хосууд нэгнийхээ нэрийг бие дээрээ шивүүлж хайр сэтгэлийн баталгаа болгодог. Гэсэн хэдий ч үерхээд зургаан сарын дараа түүний хайрт залуу өөрийг нь орхиж, хуучин найз охинтойгоо эргэн нийлнэ.

Back to Black

Дууны нэр нь  түүний   харанхуй амьдрал, давчидсан хоосон орон зай, мансууруулах бодисыг илэрхийлэх магадлалтай гэж үздэг.  Гэвч дууны үгэнд эдгээр нь дурдагддаггүй. Winehouse дууны эзэнд үнэхээр их хайртай байсан гэдэг. Back to Black дуу цацагдсаны  дараа тэд эргэн нийлсэн гэх цуурхал бий.  Гэсэн хэдий ч тэр эрэгтэй түүнд сөргөөр нөлөөлж, амьдралд нь том өөрчлөлтийг хийсэн гэж үздэг.

You Know I'm No Good

Энэхүү дуу нь хууран мэхлэлт,  ээдрээтэй  харилцааны тухай өгүүлдэг. Дуу бүхэлдээ өгүүлэгчийн дотоод гэм буруу, гуниг ганцаардал,  ээдрээтэй амьдралыг  илэрхийлдэг бөгөөд эцсийн эцэст өөрийнхөө буруу шийдвэрт өөрөө хариуцлага хүлээх болно гэдгийг хүлээн зөвшөөрдөг аж.

Rehab 

Энэ дуунд  дуучин бүсгүй архинд донтож,  улмаар нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдахаас татгалзсан тухай өгүүлдэг. Amy Winehouse  дөнгөж 27 насандаа нас барсан. Түүний үхлийн шалтгааныг архинд донтсонтой нь хамаатай гэж үздэг. 

Tears Dry On Their Own

Энэ дуунд бүтэлгүй хайртай учирч  зүрх сэтгэл нь  шархалсан бүсгүйн тухай өгүүлнэ. Гэвч бүсгүйн шаналал тийм ч удаан үргэлжилдэггүй бөгөөд тэрээр шинэхэн хайртай учрах шийдвэрийг гаргадаг.                                                                                                                                                                                                  "I don’t understand why do I stress /Би яагаад стресстэйд байгаагаа ойлгохгүй байна/                                                                                                                                  The man that caused my world to crash /Тэр бол миний ертөнцийг сүйрэлд хүргэсэн хүн/”  гэсэн мөрүүд нь түүний хайртай хүн амьдралынх нь чухал хэсэг байсныг илтгэдэг.

Эх сурвалж: songmeaningsandfacts.com

#дуу хөгжим