АНУ-ын иргэн Рудольф Фариас 2015 онд нохойгоо салхилуулж яваад алга болжээ. Тэрбээр тухайн үед 17 настай байв.
Харин өнгөрсөн сарын 29-ний өдөр түүнийг Техас мужийн Хьюстон хот дахь нэгэн сүмийн гадаа унтаж байхад нь олжээ. Өнгөрсөн хугацаанд түүний хаана байсан нь одоогоор тодорхойгүй байгаа аж.
Цагдаагийн ажилтан “Фариаст гэр бүлийнх нь нэг гишүүнийг таних эд зүйл байсан. Тэр хүнтэй нь холбогдоход түүний ээж хүрч ирсэн” гэсэн байна.
Ээжийнх нь өгсөн мэдүүлгээр “Фариас юм ярихгүй, гэрийнхэнтэйгээ харилцахад хүндрэлтэй байгаа” гэв. Түүнд эмчилгээ хийж байгаа бөгөөд тус мужийн цагдаагийн газраас хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй.
Уг хэргийг мөрдөн шалгаж байгаа ба лхагва гарагт Рудольф Фариастай байцаагч нар уулзаж, ярилцах юм байна.
Эх сурвалж:CNN
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх