Үйл явдлыг нь урьдчилан таамаглах аргагүй “Жинхэнэ детектив” зохиолч “Агата Кристи”


М.Намуун | YOLO.MN
2023-06-30

Агата Кристигийн зохиолуудыг дуусгаад л та хэсэг хугацаанд шокын байдалд автах болно. Учир нь урьдчилан таамаглахын аргагүй гэнэтийн үйл явдлууд таныг бүхэлд нь эзэмдэх байх. Энэ удаа хэмжээлшгүй сонирхолтой ертөнцөд таныг соронз мэт татаж чадах Агата  Кристигийн тухай хэдэн өгүүлбэр нийлүүллээ. 

Агата Кристи нь хоёр зууны өмнө буюу 1890 оны есдүгээр сарын 15-нд Английн далайн эрэг дэх Торки хотод төрсөн.  

Уншигчид Агата Кристиг төсөөлөхдөө эрэгтэй хүн гэж боддог нь түүний эрс, шийдэмгий зан чанар, товч бөгөөд тодорхой бичиглэл, айдас, жихүүцэл төрүүлэм утга санааг зохиолдоо шигтгэдэгтэй нь шууд холбоотой. Тэр нийт 60 гаруй детектив роман, 6 сэтгэл зүйн роман, 19 өгүүллэгийн боть хэвлүүлжээ. Лондон хотын театрт түүний зохиолоор 16 жүжгийг тавьж байжээ.  

Тэрээр найз нөхөдтэйгээ уулзах, гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрүүлж байхдаа ч зохиолынхоо санааг бодож олж чаддаг байв. Ингээд зохиолоо бичиж эхлэхэд зохиол нь эхнээсээ дуусан дуустлаа түүний толгой дотор бэлэн байдаг байсан гэх. Чухам Агата Кристи аяга угааж байхдаа хүртэл зохиолынхоо тухай боддог байсан бөгөөд “Аяга угаах гэдэг тун уйтгартай ажил учир аргагүйн эрхэнд аллагын тухай бодох хэрэг гардаг” гэж хэлж байсан аж.  

Түүнийг дэлхийд алдартай детектив зохиолч гэж нэрийддэг бөгөөд “дэлхийн хамгийн их борлуулалттай уран зохиолч” хэмээн геннисийн номонд бүртгэж байжээ. 

Аймшгийн түүх, гэмт хэргийн талаар ном, кинонд дурлагч хэн бүхэнд таалагдахаас гадна таныг хайрцагнаасаа гарч задгай сэтгэхэд туслах болно. 

#Номтой нөхөрлөе