ЦойлогсоZ болон Лантуун дохио ТББ, Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн хамтран нийгэмд эерэг, бодит өөрчлөлтийг бий болгох хүсэлтэй хүн бүрд зориулсан "Update 2023" фестивалийг өнгөрсөн амралтын өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Өнгөрсөн жил 1500 гаруй залуусыг нэгтгэсэн “Update 2022” эвент энэ жил улам өргөжиж, арван мянган залуус Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнд цуглажээ. Ингээд хоёр өдөр үргэлжилсэн арга хэмжээг тоймлон хүргэж байна.
1 жилийн хугацаанд 1 шил хог
Ердөө 1 жилийн хугацаанд 1 шил хог хаягдал л гаргасан гэвэл чи итгэх үү? Zero-waste хэрэглээг бид хүсдэг хэдий ч хаанаас, яаж эхлэхээ мэддэггүй шүү дээ. Тэгвэл эх дэлхийдээ хэрэгтэй өөрт тав тухтай хог хаягдалгүй амьдрахыг хүсэж буй залуустаа Zero-Waste клубийн үүсгэн байгуулагч Б. Ууганзаяагийн дараах 5 зөвлөмжийг хүргэж байна.
Нэг удаагийн хэрэглээнээс татгалзах
Гялгар уут бол дэлгүүрээс гэр хүртэл зөөвөрлөх үүргийг л гүйцэтгэдэг. Харин даавуун уут байнгын хэрэглээ.
Хүнсний хог хаягдлаа бордоо болгох
Хүнсний хог хаягдлаа цонхны доор тавьж хатааснаар 7 хоногийн дараа бүрэн хатдаг. Хатсан хаягдлаа бордоо болгож цэцэг, хөрс, шороондоо хийснээр хог маш цэвэрхэн, цэгцтэй болно.
Zero-waste бүтээгдэхүүн
100 хувь хөвөн даавуун материалтай ариун цэврийн хэрэгсэл, аягахан зэргийг хэрэглээндээ ашиглах нь байгальд ээлтэйн нэг шинж юм шүү.
Хуучин хувцас өмсөх
Эмэгтэйчүүд гэлтгүй эрчүүдийн ч толгойны өвчин болсон зүйл бол хувцас сонголт байдаг шүү дээ. Шүүгээ дүүрэн хувцастай хэр нь өмсөх хувцас олддоггүй. Гэвч бид нэг хувцсаа олон янзаар өмсөж болно гэдгээ мартчихдаг. /Түүний өмсөж ирсэн даашинз 25 жилийн настай гэнэ шүү./
Веган хооллолт
Улаанбаатар хотын хог иргэдийн ухамсараас шалтгаална
“Үндэсний Мэтгэлцээний Лиг” оюуны реалити шоуны шилдэг 4 багийн мэтгэлцээнийг дэргэдээс нь үзэх боломж өнгөрсөн амралтын өдрүүдэд тохиосон билээ. Уг шоунд багууд УИХ-д өргөн баригдаж буй нийгмийн асуудлуудын тухай мэтгэлцсэн бол энэ удаад тэд мэтгэлцэх өнцгөө өөрчилжээ.
Хөгжил ярихын тулд эрчим хүчний тухай ярих ёстой
“Бид утсаа цэнэглэхгүй, зурагт үзэхгүй байж чадах болов уу? Монголчууд бид эрчим хүчний хувьд бие даасан биш улс биш. Бид дутагдаж буй эрчим хүчээ худалдаж авдаг”
Хичээлээс гадуурх цаг ч өсөлт, хөгжилтийн цаг
“Тараад юу хийх вэ?” гэдэг асуулт бүгдэд нь гардаг. Заримдаа бид сэлгүүцэж, хийх зүйлээ олохгүй уйддаг. Үнэн хэрэгтээ залуу нас, өсвөр насаа сурч хөгжүүлж өнгөрөөх ёстой.
Күүл оролцоо-Нийгмийг эмчлэх нь
БШУЯ-ны сайд Л. Энх-Амгалан
“Би ярихаас илүү та бүхнийг сонсож өөрийгөө Update хийхээр энэ арга хэмжээнд хүрэлцэхээр ирлээ”
Жүжигчин, найруулагч А. Амарсайхан
“Уран зохиол, киноноос бид бусдыг хайрлахыг сурч болдог. Түүгээрээ дамжуулж дараагийн үеийн залуусаа хөгжүүлж байдаг”
Image07
Шаркуудтай яриа өрнүүлэх үү?
Жинсээр цаас хийж болдог гэж үү?
Хаягдал жинсийг ашиглаж цаас гаргах боломжтой гэж үү? ЭНД дарж жинсээр цаас хийх воркшоп-той танилцацгаая.
Шинэ Үеийн Дуу Хоолой
Нийгэмд шинэлэг өөрчлөлтийг авчирсан “Үндэсний Мэтгэлцээний Лиг” реалити шоуны оролцогчид өөр нэгэн сэдвээр ярилцав.
Онцлох 5 бүүт
Фестивалийн үеэр олон хамтрагч байгууллагууд оролцож сонирхолтой арга хэмжээ зохион байгуулсан билээ. “Тог, цахилгаан ашиглаж хоол, цайгаа буцалгаж байсан болохоос гараараа уусмал буцалгаж үзэж байгаагүй” хэмээн хөтөлбөрийн оролцогчид хэлж байсан юм.
Онцлох 5 бүүттэй ЭНД дарж танилцацгаая.
Цаашдаа яах вэ гэж үү?
ЦойлогсоZ болон Лантуун дохио ТББ хамтран залуус болон нийгэмд чиглэсэн олон ажлуудыг хийх учир чаддаг бүхнээрээ бусда,, өөртөө, нийгэмдээ гайхалтай зүйлсийг бүтээх, жинхэнэ КҮҮЛ оролцоог бий болгохыг уриаллаа. Дараа жил дахин уулзацгаая. Баяртай
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх