"Терминатор" киногоороо алдаршсан жүжигчин Хэмилтон “Stranger Things” цуврал киноны 5-р улиралд тоглож дэлгэцийн уран бүтээлдээ эргэн иржээ.
Netflix-ийн жил бүр зохион байгуулдаг Tudum арга хэмжээний хүрээнд хийсэн мэдэгдэлд энэ талаар дурдсан байна. Линда чухам ямар дүрд тоглох талаарх нарийн мэдээллийг одоогоор нууцалж байна.
Хэмилтон 1984 онд бүтээсэн анхны кино болох "Терминатор"-ийн Сара Коннорын дүрээрээ алдартай билээ. Тэрээр 1991 онд "Терминатор 2: Шүүлтийн өдөр", 2019 онд "Терминатор: Харанхуй хувь тавилан" цуврал киноны дүрийг дахин бүтээж байв. Мөн тэрбээр "Эрдэнэ шишийн хүүхдүүд", "Гоо үзэсгэлэн ба араатан" телевизийн олон ангит кинонуудад тоглож байсан бөгөөд Эмми болон Алтан бөмбөрцөг наадмын номинацид нэр дэвшиж байжээ.
Тэрээр мөн "Stranger Things" кинонд тоглосон 80-аад оны хамгийн сүүлийн үеийн алдартай од юм. Бусад нь цувралын гол дүрд тоглосон Винона Райдер, Мэттью Модин, Шон Астин, Пол Райзер, Кэри Элвес, Роберт Энглунд нарыг энд дурдаж болно.
"Stranger Things" цувралын тав дахь улирал нь киноны хамгийн сүүлчийнх байх болно гэж 2022 оны 2-р сард мэдэгдсэн. Тавдугаар улирлын нээлт одоогоор тодорхойгүй байна.
Эх сурвалж: Today
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх