ФОТО: Залуус байгалийн сайханд амьд хөгжим сонсож, дуулж бүжиглэх IBIZA-ийн эргэн тойронд


М.Намуун | YOLO.MN
2023-06-19

Хөгжимд хайртай залуусын тэсэн ядан хүлээдэг задгай талбайн шоунуудын нэг бол яах аргагүй “IBIZA” хөгжмийн наадам. Жил болгон өөрийн өвөрмөц өнгө төрхийг бүрдүүлэх тус хөгжмийн наадам энэ жил 9 дэх удаа амжилттай болж өндөрлөлөө. 

Арга хэмжээнд DJ: TMK, ZAYA, Show-E,Tseraizo, Layla, Dashka нар болон реппер Tsetse, Roockie нар хүрэлцэн ирсэн юм. Цэвэр агаар, байгалийн сайханд амьд хөгжим сонсонгоо цагийг зугаатай өнгөрүүлэх загварлаг залуусын эрч хүч “Монгол шилтгээн”-ийг нэгэн үдэш доргиолоо. Ингээд тэдний сэтгэгдлээс хуваалцъя. 

Н.Чингүүн: Би жил болгон “IBIZA” хөгжмийн наадмыг ирж үздэг. Маш сайн зохион байгуулалттай, гоё болж байна. Ер нь “IBIZA” урам хугалаж байсан удаагүй. Зүгээр нэг бар орох биш ийм байгалийн сайханд амьд хөгжмөө сонсож, дуулж бүжиглэнэ гэдэг үнэхээр сайхан. 

Б.Хонгорзул: Шоуны хувьд бүх зүйл төгс байна. Шүтэн биширдэг артистууд минь ирсэн болохоор бүр ч илүү догдолжээ. Үүдээр өлгөсөн гэрлүүд нь хүртэл үнэхээр таалагдаж байна. 

“IBIZA” шоу энэ удаа Тайландын Пүкет арал руу аялах хос тасалбарын эзнийг болон бусад хонжворын эздийг шалгаруулж хөгжимд хайртай залуусдаа гэнэтийн бэлэг барьсан юм 

     

     

     

     

#Дуу хөгжим