Сайн найзаасаа ЗААВАЛ асуух тавин асуулт


YOLO.mn | YOLO.MN
2023-06-13

Яг одоо өөрөөсөө асуугаад үзээрэй. Олон дурсамжийг хамтдаа бүтээсэн сайн найзынхаа талаар чи хэр ихийг мэдэх вэ? Заримдаа түүний талаар тийм ч сайн мэддэггүй мэт сэтгэгдэл төрж байсан уу? Тэгвэл энэхүү нийтлэлд анхаарлаа хандуулаарай.

Бидэнд заримдаа өөрсдийгөө ч ойлгохгүй үе гарч ирдэг. Тийм байхад бусдыг ойлгож, мэдэрнэ гэдэг бүр ч бэрх байж болно шүү дээ. Тиймээс эрхэм найзтайгаа нэгэн оройг хамт өнгөрүүлэх цаг товлоод эдгээр асуултын дагуу ярилцахыг санал болгож байна.

  1. Маш их ичиж, санаа зовмоор зүйл тохиолдож байсан уу? Ямар үед тийм мэдрэмж авдаг вэ?
  2. Чиний хувьд хамгийн их нөлөөлөл авдаг хүн хэн бэ? Яагаад?
  3. Хамгийн том айдас чинь юу вэ?
  4. Чиний хайрын хэл юу вэ?
  5. Уурлаж, гомдсон үедээ чи яаж тайтгардаг вэ?
  6. Чамайг хамгийн сүүлд хэн уйлуулсан бэ?
  7. Ямар үед өөрөөрөө хамгийн их бахархдаг вэ?
  8. Хэн нэгэнд гадуурхагдаж, дээрэлхүүлж байсан уу?
  9. Харамсаж явдаг зүйл байдаг уу?
  10. Хэрэв хэн нэгэн алдартантай найзлахыг хүсвэл тэр нь хэн байх бол?
  11. Гэр бүлээс гадна хамгийн дотно санагддаг хүн чинь хэн бэ?
  12. Цор ганцаараа байх үедээ л хийдэг үйлдэл бий юу?
  13. Хэний ч мэдэхгүй чиний тухай нэг баримт?
  14. Хорвоогоос үгүй болсны дараа бидэнд юу тохиолддог гэж чи бодож байна?
  15. Хэдэн хүүхэдтэй болно гэж боддог вэ?
  16. Авч байсан хамгийн гоё бэлэг чинь юу вэ? Юу нь хамгийн гоё байсан бэ?
  17. Биеэрээ мэдэрч байсан хамгийн хэцүү өвдөлт чинь юу вэ?
  18. Бага наснаас чинь үлдсэн хамгийн тод дурсамж?
  19. Өөрөөсөө нэг зүйл өөрчлөх болбол тэр нь юу байх вэ?
  20. Заяаны хань байдаг гэдэгт чи итгэдэг үү?
  21. Ихэвчлэн юунаас болоод шөнө нойр чинь хулждаг вэ?
  22. Хамгийн сүүлд юу гэж худал ярьсан бэ?
  23. Сонсож байсан хамгийн гоё магтаал?
  24. Биеийнхээ аль хэсэгт хамгийн их дуртай вэ?
  25. Чамайг стресстүүлдэг гурвал зүйл?
  26. Тэгээд тэрхүү стрессээс гарахад тусалдаг гурван зүйл?
  27. Хамгийн сүүлд юунд/хэнд хамгийн их атаархсан бэ? Яагаад?
  28. Зөвхөн гурван хүсэл л биелэх боломжтой гэвэл чи юу хүсэх байсан бэ?
  29. Амьдралдаа гаргаж байсан хамгийн тэнэг шийдвэр?
  30. Ирээдүйд гэрээ хэрхэн тохижуулахыг хүсдэг вэ?
  31. Ямар үед хамгийн их хайрлуулсан мэдрэмж авдаг вэ?
  32. Хамгийн сүүлд юунаас/хэнээс хийж бүтээхийн их хүсэл олж авсан бэ?
  33. Сайн найзаасаа андын тангараг тасарч байсан тохиолдол бий юу? Тэр явдлаас юу сурсан бэ?
  34. Чиний хамгийн анхны найз хэн бэ? Одоо хүртэл найзалдаг уу?
  35. Аав, ээж хоёр чинь хэрхэн учирч байсан бэ?
  36. Цахим орчин дахь харилцаагаа хэр эрүүл гэж боддог вэ?
  37. Хамгийн дуртай багш чинь хэн бэ?
  38. Нас яваад, хөгшрөөд ирэхээр өөрийгөө ямархуу хүн болно гэж бодож байна вэ?
  39. Өчигдөр шөнө ямар зүүд зүүдэлсэн бэ?
  40. Элгээ хөштөл инээж байсан дурсамжаасаа хуваалцаач?
  41. Хаашаа аялахыг хамгийн их хүсэж байна вэ?
  42. Үлдсэн амьдралынхаа туршид нэг л зүйл иднэ гэвэл юу байх вэ?
  43. Хамгийн их үзэн яддаг гэрийн ажил чинь юу вэ?
  44. Хамгийн тэнэг болзооны дурсамж?
  45. Чи харь гарагийнхан байдагт итгэдэг үү?
  46. Түүхийн өөр цаг үед амьдарч болно гэвэл ямар үеийг сонгох вэ?
  47. Хамгийн анхны crush чинь ямар хүн байсан бэ?
  48. Үзээд хамгийн их уйлж байсан кино чинь юу вэ?
  49. Чамд тохиож байсан хамгийн азтай зүйл?
  50. Би яагаад чиний сайн найз вэ?

Эх сурвалж: teenVOGUE

#Мэдэхэд илүүдэхгүй