Нийтлэлийн өмнөх дугаарт бид дуучин, жүжигчин, ая зохиогч реппер, ая зохиогч, дууны продюсер, кино найруулагч Kendrick Lamar-ийн талаар болон түүний зарим дууны далд утгыг хүргэсэн бол энэ удаад К-поп охидын хамтлаг болох NewJeans-ийг онцолж байна.
NewJeans гэсэн нэр нь жинсэн өмд бол хэзээ ч хуучиршгүй хувцас гэдгийг илтгэх бөгөөд к-поп хөгжмийн шинэ эрин үе эхэлж байна гэдгийг илэрхийлэх аж.
Тэдний анхны цомог эхний өдөртөө л 176,861 борлуулагдаж байжээ.
Тэдний зарим дууны далд утга:
OMG
Хэдийгээр дууны үгэнд “Ээ бурхан минь” гэсэн үг ороогүй ч гол дүрүүд романтик харилцаатай байгаа нь илт. Дуучин өөрийгөө "азтай охин" гэж нэрлэнэ. Түүний найз залуу нь хамгийн сайн найз нь мэт санагддаг буюу сэтгэлээр унасан өдрүүдэд нь түүнд үргэлж тус, дэм өгч хэрэгтэй үед онцгой анхаарал тавьдаг нэгэн юм.
Ditto
Дуунд тэр өөрийн сонирхлог нэгэнтэйгээ харилцаа холбоотой, таарахаараа мэнд мэдэлцдэг хүмүүс ч харилцааны шатаа ахиулахыг хүсэж буй тухай өгүүлнэ.
Hype Boy
"NewJeans" хамтлагийн "Hype Boy" дуу нь дурлаж болохгүй хүнд дурласан тухай дуу юм. Эрсдэл, итгэл, сэтгэлийн хөдлөлийн тухай өгүүлдэг. “Hype” гэдэг нь дуучны өөрийн дурласан хүнээ гэсэн хүсэл тэмүүлэл, эрч хүчийг илэрхийлэх бөгөөд тэр хүн зөв байх болно гэж найдаж буй утгатай.
Attention
Бүх л охид тэр залуугийн анхаарлыг өөртөө татахыг хичээдэг. Дууны эхний мөрүүдэд охин түүнд сэтгэлтэй гэдгээ харуулахын тулд чадах бүхнээ хийснээ дурддаг. Түүний анхаарлыг татаж чадах болов уу?
Hurt
Хэн нэгэнд сэтгэлээ илчлэх хэцүү ч шархлах бүр хэцүү. Дууны үгэнд "Би гомдохгүй" гэсэн үг олон давтагддаг бөгөөд, гомдохоос, гологдохоос айдаг гэдгээ хэлнэ. "Hurt" дуу нь хэн нэгэнд сэтгэлээ илчлэхийн тулд өөрийнхөө айдсыг даван туулж, эрсдэлтэй нүүр тулж буй тухай өгүүлнэ.
Эх сурвалж: songmeaningsandfacts.com
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх