Алхалт бол биднийг эрүүл чийрэг байхад туслах хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй дасгал юм. Гэвч буруу алхвал энэ нь дасгал бус харин эрүүл мэндэд хортой зуршил болдог аж.
Энэхүү нийтлэлээрээ бид хүмүүс алхахдаа ямар алдааг түгээмэл гаргадаг, мөн тэдгээрийг хэрхэн засах тухай таван зөвлөгөөг хүргэж байна.
1. НУРУУНЫ БАЙРЛАЛ
Та урагшаа хэтэрхий бөгтийж, эсвэл хойшоо дэндүү гэдийж алхдаг юм биш биз? Хэрэв тийм бол дээрх байрлал ташаанд ачаалал өгч, нурууг тань өвтгөх өндөр магадлалтай.
Тэгвэл хэрхэн зөв алхах вэ? Та алхах үедээ мөрөө суллаж цэх болох хэрэгтэй ба эрүүгээ газартай харалдаа байлгах ёстой. Ийнхүү зөв алхах нь таны биеийн харьцаанд ч нөлөөлдөг бөгөөд тэр дундаа өгзөг болон ташааны хэсгээр таргалалт үүсэхээс сэргийлнэ.
2. ӨСГИЙ БА ӨЛМИЙ
Хэрэв та өлмий дээрээ гишгэж явдаг бол таны ташаа, өвдөг, шагай өвддөг болох магадлал их. Хөлийн улаараа бүтэн гишгэх нь хамгийн чухал шүү.
3. ГЭДСЭЭ ТАТАХАА МАРТУУЗАЙ!
Өөрийгөө улаан хивсэн дээр алхаж буй супер од гэж төсөөлөөд гэдсээ татаж алхаарай. Энэ нь бидний эрүүл мэнд, тэр дундаа жингээ барих, галбиртай харагдахад тусалдаг аж.
4. ГАРАА АТГАЖ БОЛОХГҮЙ
Заримдаа бид өөрийн мэдэлгүй гараа чанга атгаад явж байдаг. Гэтэл хүний гарын алганд эд эрхтний амин цэгүүд байрладаг тул гараа атгасан байрлалтай удаан хугацаагаар явах нь цусны эргэлтийг удаашруулдаг аж. Тиймээс та алхах үедээ гараа сул тавьж байгаарай!
5. ГУТАЛ
Гутал биднийг зөв алхахад тусалдаг. Тэгвэл та шинээр гутал, кэт худалдан авахдаа хэлбэр загвараас нь урьтан хөлд тань тухтай байгаа эсэхийг ажиглаарай. Хэт хатуу ултай эсвэл хэтэрхий хуучирсан гутал нь хөлийн булчинд өндөр ачаалал өгдөг учир өвдөгний үеэр өвдөхөд хүргэдэг байна.
Дээрх зөвлөгөөнүүдийг яг одооноос хэрэгжүүлж эхлээрэй. Энгийн жижиг үйлдлээс л эрүүл амьдралын хэв маяг эхэлдэг юм шүү.
Эх сурвалж: Bright Side
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх