Хүслээр жигүүрлэсэн хүүхэд наснаас хөөрч гүйсээр оюутан болоод нэг мэдэхэд л их сургуулиа төгсөх гэж байна уу?
Төгсөлтийн баяр чинь дөхөөд юу өмсөж, яаж тэмдэглэхээ шийдэж үл чадан сандарч байгаа байх. Арга ч үгүй. Амьдралд тохиох цөөн хэдэн чухал мөчийн нэг яах аргагүй энэ өдөр. Гэхдээ төгсөлтийн баяр бол зөвхөн сургуулиа төгсөж буй баяр биш. Харин өнгөрсөн хугацаанд өөрийнхөө илүү сайн хувилбар байхаар хамгаас их хичээж зүтгэсэн амжилтын баяр юм шүү. Юнител группээс ололт амжилтаараа бахархах төсгөлтийн баярын мэнд хүргэж сургууль дээр нь зураг авахуулах фото хана, инстаграмын филтерүүдийг бэлдсэн байгааг дуулгахад таатай байна.
Ингээд төгсөлтийн баярыг МАРТАГДАШГҮЙ болгох 5 типийг хүргэж байна.
Өөрийнхөөрөө гангар
Заавал тогтсон хэв маягт баригдалгүй, энэ өдөр чамд юу өмсвөл тухтай, сэтгэлд чинь нийцэхийг бодоорой. Жишээ нь чи зүгээр л эмээгийнхээ дээлэн дээр, дэгжин малгай тавиад, биед эвтэйхэн гутал сонгож болно. Эсвэл бүр эсрэгээрээ хамгийн тод неон өнгөтэй хослол өмсөөд үсээ олон сүлжсэн ч болно. Гол нь өөрийнхөө дотор байгаа дуу хоолойг ил гаргаж, өөртөө таалагдах лүүкээ бүрдүүлээрэй. Хэнд ч чамайг шүүх эрх байхгүй.
Хонхоо дотнын хүнээрээ зүүлгэх
Магадгүй крашдаа сэтгэлээ илчлэх сайхан боломж ч юм бил үү? Гэхдээ заавал хайр сэтгэлийн холбоотой гэхээс илүү чамайг чин сэтгэлээсээ хайрладаг эмээ, өвөө, гэр бүлийн гишүүдээрээ ч зүүлгэж болно. Эргээд дурсахад халуун дулаан мэдрэмж төрүүлэхүйц нандин мэдрэмжийг өгөх юм шүү. Бяцхан ч гэсэн сэтгэлд дулаан мэдрэмжийг насан туршдаа нандигнах болно.
Малгайгаа шидээрэй
Баярлаж догдолсон, нулимс дуслуулсан баярт өдрийн хамгийн сэтгэл хөдлөм хэсэг бол малгайгаа шидэх. Чи энэ өдөртэй уулзах гэж олон өдөр хоногийг хичээж, шаргуу сурч, амжилтын төлөө өнгөрүүлсэн. Их сургуулиа төгсөөд малгайгаа шидэх мөч бол чиний оюутан он цагаа үдэж, дараагийн амжилт бүтээлээ бүтээх нандин мөч. Яасан ч хоцорч болохгүй үйл явдал шүү.
Дурсамжаа мөнхөл
Гэрэл зураг бидний бүх л дурсамжийг мөнхөлж чаддаг. Тэр дурсамж ямар байлаа ч, цаг хугацаа өнгөрөхийн хэрээр элэгдэж хуучирлаа ч эргээгээд сөхөөд харахад тухайн үедээ очсон мэт мэдрэмжийг авч чадна гэдэг гайхалтай биш гэж үү? Бас бусдад бахархалтайгаа баярт мөчөө хуваалцаарай. Энэ өдрийг бүтээхэд тэд ч бас чамд тусалж, чиний төлөө байсан юм шүү.
Хамгийн гол нь чи “залуу” байна
Дахиж олдохгүй “Залуу нас”. Их сургуулиа төгсөнө гэдэг залуу насны чухал бөгөөд баярт үйл явдлуудын нэг юм шүү. Юнителээс амжилтын баяраа тэмдэглэж буй бүх төгсөгчдөдөө зориулан мэнд хүргэж “Шинэхэн төгсөгч” instagram filter хийсэн байна. ЭНД дарж зургаа авхуулаарай. Бас их сургуулиуд дээр зураг авхуулах хана байршуулж байгаа гэнэ шүү. Төгсөлтийн баяр бол чиний өөрийнхөө илүү сайн хувилбар байж, өөрийгөө нэг шат ахиулсан, амжилт дүүрэн баяр юм шүү! Энэ бол хамгийн сайхан ирээдүйн эхлэл.
Дараагийн алхмаа бэлд
Адармаатай, адал явдалтай он жилүүд өнгөрлөө. Энэ бүхний эцэст өөртөө баяр хүргэж, цаашдын төлөвлөгөөгөө тэмдэглэлийн дэвтэрт бичиж үлдээгээрэй. Өөрийнхөө сорьж, хийхийг хүсдэг шинэ содон зүйлийн жагсаалтыг заавал гаргаарай. Ингэснээр амьдралын үүд хаалга чамд шинэ содон боломжоор дүүрэн мэт санагдах болно.
Ер чөлөө завгүй бүдчих энэ амьдралд жижигхэн зүйлс л бидний мэдрэмжийг хөглөж, дурсамжийг амилуулж чаддаг юм шүү. Мөнгөн хонхны жингэнэх дуу ойртож, мөрөөдөл бүхнээ биелүүлэх цаг одоо л ирж байна. Өнгөрсөн дөрвөн жилд үнэхээр сайн байлаа...
“Чи чадсан”, “Амьдралд тавтай морил”
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх