Монголчууд өнгөрсөн амралтын хоёр өдөр уран гулгалтаар амьсгалав. ОХУ-ын Уран гулгалтын үндэсний шигшээ багийн тамирчид болох олимп, тив, дэлхий, ОХУ-ын аварга тамирчдын шоу тоглолт “Степпе Арена” мөсөн өргөөнд амжилттай болж өндөрлөлөө. ОХУ-ын Уран гулгалтын холбооны Ерөнхийлөгч Сихарулидзе Антон, Гүйцэтгэх захирал Александр Коган нар шигшээ багийн 17 тамирчин, зургаан дасгалжуулагчийн хамт Монголд хүрэлцэн ирсэн билээ.
Уран гулгалтын спортын дэлхийн дээд амжилтыг эзэмшигч алдарт Камила Валиева, мөсний хатан Евгения Туктамышева, хосын төрлийн дэлхийн топ тамирчид болох Александра Бойкова, Дмитрий Козловский, Евгегия Тарасова, Владимир Морозов нарын шилдгүүдээс бүрдсэн уран гулгалтын шоу тоглолтын тасалбар худалдаанд гараад удалгүй дууссан бөгөөд мөсөн талбайн суудал үзэгчдээр дүүрэн байв.
Оросын уран гулгагчид улс орнуудын урилгаар шоу тоглолтуудыг зохион байгуулдаг. Аль ч улсад шоу хийсэн тухайн улсынх нь уран гулгагчийн үзүүлбэрээр тоглолтыг нээдэг уламжлалтай аж. Энэ уламжлалын дагуу Монголын анхны мэргэжлийн уран гулгагч Отгонбаатарын Мишээл мөсөн шоуны эхний үзүүлбэрийг тавилаа. Найм дахь жилдээ энэ спортоор хичээллэж буй О.Мишээл АНУ-д сурч, амьдардаг бөгөөд 2019 онд АНУ-ын бүсийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон. 2020 онд мужийнхаа аварга шалгаруулах тэмцээнээс алтан медалийн эзэн болсон монгол охин Indila “Love story” дуун дээр үзүүлбэрээ дэглэлээ.
Дэлхийн шилдэг уран гулгагчидтэй нэг тоглолтод оролцож буй монгол охины мөсөн дээрх замнал, гайхалтай карьерийн амжилттай эхлэл энэ байгаасай хэмээн үзэгчид баяр хүргэж, халуун алга ташилтаар урам зориг өгсөн юм.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх