Сэтгэл гутралд орсон бага насны хүүхдийн 7 шинж


Б. Мөнхтуяа | YOLO.MN
2023-05-08

Зөвхөн өсвөр насныхан, томчууд сэтгэл гутралд ордоггүй. Бага насны хүүхэд ч сэтгэлээр унаж, хямарч, гутралд өртөх нь бий. Хэрэв таны ойр дотны бага насны хүүхэд болон таны хүүхдэд дараах шинж тэмдэг илэрч буй бол заавал мэргэжлийн эмчид хандаарай. 

Хоолны зуршил өөрчлөгдөх 

Жингийн илүүдэлтэй хүүхэд хэвийн жинтэй хүүхдээс хоёр дахин илүү сэтгэл гутралд өртдөг болохыг судалгаагаар нотолжээ. Сэтгэл хөдлөлөөрөө хооллох, эсвэл бага хэмжээгээр идэх нь хэвийн бус үзэгдэл юм. 

Хөгжилдөх дургүй болох 

Хүүхэд нас бол эрх чөлөө, зугаа цэнгэлийн оргил үе байдаг, Гэвч сэтгэл гутрал үүнд ихээхэн саад болдог. Хэрэв чамд/таны хүүхдэд урьд нь таалагдаж байсан зүйлдээ сонирхолгүй болох шинж илэрч буй бол асуудлыг олж мэдэх цаг хэдийн болжээ. 

Энергийн түвшин огцом буурах 

Ихэнх хүмүүс сэтгэл гутралыг уйтгар гунигтай холбодог ч зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй. Хүсэл эрмэлзэл дутмаг, эрч хүч бага байх нь хүүхдүүдэд илрэх хамгийн түгээмэл шинж тэмдгийн нэг юм. 

Цочимтгой болох 

Өөр нэгэн шинж тэмдэг бол уур хилэн. Эцэг эх, багштайгаа ууртай харьцаж, чанга дуу, хэн нэгний үйл хөдлөлөөс цочих нь тэдний сэтгэл зүй эрүүл бус байгааг илтгэдэг аж. 

Анхаарал төвлөрөлт муудах 

Сэтгэл гутрал нь оюун санаанд маш их зай эзэлдэг. Үүгээр зогсохгүй хүний биеийн эрч хүчийг бууруулдаг. Тиймээс чиний/таны хүүхдийн анхаарал төвлөрөлт муудаж байгаа бол энэ нь сэтгэл гутралтай шууд холбоотой байж болно. 

Олон нийтийн газар дүрсгүйтэх 

Хүүхэд өөрийн сэтгэл зүйгээ илэрхийлэх нэг арга бол дүрсгүйтэх юм.   

Үхлийн талаар сонирхох 

Үхлийн талаар сонирхож, хэн нэгнээс асууж эхлэх нь тоохгүй өнгөрч болох зүйл огт биш. 

Эх сурвалж: awarenessact.com 

#Сэтгэл зүй