“Дамер-Мангас: Жеффри Дамерийн түүх” гэмт хэргийн антологи цуврал өнгөрсөн онд цацагдсан даруйдаа дэлхий дахиныг шуугиулаад амжсан. Эван Петерсийн гол дүрд нь тоглосон уг цуврал Netflix-ийн бүх цаг үеийн хамгийн алдартай англи хэл дээрх хоёр дахь телевизийн шоу болжээ.
Түүгээр зогсохгүй “Stranger Things 4”-ийг ардаа орхиж нээлтээ хийсэн эхний 60 хоногтоо 1 тэрбум гаруй үзэлттэй болсон амжилтыг үзүүлсэн билээ. Тэгвэл кино бүтээгчид цувралын хоёрдугаар улиралд өөр нэгэн алуурчдын түүхийг хүргэхээр болсон байна. Цуврал “Monsters: The Lyle and Erik Menendez Story” гэх нэртэй байх ба 2024 онд нээлтээ хийх аж.
“Мангасууд: Лаял ба Эрик Менендизийн түүх” нь эцэг эхийнхээ амийг хөнөөсөн хэргээр шийтгэгдсэн ах дүүсийн тухай өгүүлэх гэнэ.
Ах дүү Менендезийн аллага нь 20-р зууны сүүлчээр үйлдэгдсэн хамгийн алдартай эрүүгийн хэргүүдийн нэгт тооцогддог аж. Тэдний шүүх хурал долоон жил гаруйн хугацаанд үргэлжилсэн байдаг бөгөөд бүх насаар нь хорих ял оноож байжээ.
Эх сурвалж: polygon, deadline
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх