Үнэгүй ашиглах боломжтой цахим толь бичгүүд


Т.Хулан | YOLO.MN
2023-04-28

Гадаад хэл сурч буй бүх л сурагчдад шаардлагатай зүйлсийн нэг бол толь бичиг. Мэдээж үгийн сан сайтай, хүссэн үгээ хайхад алдаагүй гарч ирэх цахим орчуулгын платформ байх тусмаа бидэнд илүү хялбар бас үр дүнтэй. Тэгвэл их сургуулийн олон багш нар зөвлөдөг цахим толь бичгүүдийг танилцуулья. 

1. Google Translate

100 гаруй хэлээс бүрдэх энэхүү платформоор та бичвэр, дуу хоолой, харилцан яриа, гэрэл зураг, бичиг баримтуудыг орчуулах боломжтой. Хамгийн гол үйлдэл нь хүссэн зурган дээрх бичвэрийг орчуулах боломжтой бөгөөд интернэтгүй үед ашиглах боломжтой татах хувилбар нь ч байдаг. 

2. Microsoft Translator

Мөн адил бичвэр, гэрэл зураг, харилцан яриа орчуулах боломжтой, 60 гаруй үгийн сангаас бүрдэх толь бичиг юм. Гэхдээ зурган бичвэр орчуулах функц нь хэлний сонголт цөөхөн. Гэхдээ танд орчуулахыг хүсэж буй үгийн тань утга болон ойролцоо үгийг санал болгодгоороо давуу талтай. 

3.Yandex Translate

Томоохон хэмжээний бичвэр орчуулахдаа маш сайн энэхүү толь бичиг нь 90 гаруй хэлтэй бөгөөд текст, дуу хоолой, харилцан яриа, зурган бичвэрийг орчуулна. Мөн та шуурхай цахим шуудан илгээхийг хүсэж байвал шууд илгээх боломж ч бий . 

4. DeepL Translate

DeepL Translate нь Герман, Японоос Чех, Украин гэх мэт 29 хэлтэй. Хэрэглэгчид текст, яриа, зураг, тэр ч байтугай файлыг орчуулах боломжтой. Нэмэлт функцүүд нь богино хугацааны орчуулгад зориулсан өөр үг хэллэг, камерын шуурхай орчуулга, харанхуй горим зэргийг багтаасан байдаг.  

 

5. SayHi Translate

Хэрвээ та гадаад хэлгүйгээр аялж байгаа бол энэхүү толь бичгийг санал болгож байна. Учир нь харилцан ярианы горим нь илүү хөгжингүй функцүүдтэй. Мөн ашиглахад хялбар, энгийн горимтой.

6. Reverso Translate and Learn

14 хэлнээс бүрдэх энэхүү цахим орчуулагч нь тоглоом, асуулт хариулт, флаш карт зэргийг багтаасан тул та программаар дамжуулан сурсан нэр томьёогоо судлах боломжтой. Хэдийгээр цөөхөн хэлний сонголттой ч үйлдлийн горимууд нь сонирхолтой, ашиглахад хялбар толь бичиг юм. 

7. Dictionary Linguee

Linguee нь бусад программ шиг олон хэл санал болгодоггүй ч, англи, испани, герман зэрэг нийтлэг хэлүүдийг ашиглах боломжтой болно. Та текст эсвэл дуу хоолойгоор үг, хэллэг хайх боломжтой. Тодорхойлолтоос гадна хайлтын үр дүнд  орчуулагдсан олон вэб хуудсуудын эх сурвалжийг санал болгодог. 

#Гадаад хэл