Урин хавар айлчлан ирж, мөнгөн хонхны жингэнэх дуу цангинан эрдмийн баяраа хийх баярт мөч ойртлоо.
Ерөнхий боловсролын сургуулиа төгсөж буй сурагчдын хувьд элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгч, хүссэн их сургуульдаа элсэх чин хүсэл байдаг бол оюутан залуус дипломын ажлаа амжилттай хамгаалж амьдралын их далайд хөл тавих догдлол дүүрэн байдаг. Харин сургуулиа төгсөж буй хүн бүхний дотор ганцхан тохиох эрдмийн баяраараа ямар гоёл сонгож, юу өмсөх вэ гэсэн бяцхан эргэлзээ бий.
Монгол үндэсний дээл хувцас ямар ч баярт тохирох сонгодог гоёл гэхэд хилсдэхгүй. Тиймээс хонхны баярын гоёлдоо дээл сонгохоор шийдсэн бол Галлериа Сувенирийн дэлгүүрийг зориорой.
Үндэсний хувцас уламжлалт байдлаа хадгалахаас гадна орчин үеийн хэв маягийг шингээж, загварлаг залуусын сонголт болсон.
Галлериа Сувенирийн дэлгүүрт бидний хэдийнээ сайн мэдэх дээлний брэндүүдээс эхлээд гар урлаачдын сэтгэлээ шингээн урласан нандин бүтээлүүд хүртэл бий тул танд сонголт хийхэд хялбар байх болно. Мөн тав тухтай орчинд, мэргэжлийн худалдааны зөвлөхүүдээс зөвлөгөө аван хонхны баярын гоёлоо сонгоорой.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх