Англи хэлний БИЧИХ чадвараа хөгжүүлэхэд тань туслах платформууд


Т.Хулан | YOLO.MN
2023-04-19

Аливаа гадаад хэлийг сурахад сонсох, бичих, ярих, унших чадваруудаа хөгжүүлэх шаардлагатай байдаг. Тэгвэл бид өмнө нь сонсох чадвараа сайжруулахад туслах цахим хуудсуудыг санал болгож байсан бол энэ удаа бичих чадвар хөгжүүлэх платформуудыг хүргэж байна. 

1.grammarly

Англи хэлний дүрмийн болон үгийн алдаа засдаг уг сайт нь англи хэл сурч буй таны үнэнч туслагч болно гэдэгт итгэлтэй байна. Хиймэл оюун ухааны тусламжтайгаар текстэн хэлбэрийн үгсүүдийн алдааг засахаас гадна, ижил утгатай үгүүдийг санал болгодог. 

2. quickanddirtytip

Энэхүү сайт нь таныг найруулан бичихэд  шаардлагатай цэг таслал, үгсийн сан, бичих хэв маяг болон бусад зөвлөмжүүдээс эхлээд англи хэлний дүрмийн талаар бүх зөвлөмжүүдийг хүргэх болно. Гэхдээ маш энгийн бөгөөд хөнгөхөн арга хэлбэрээр сурагчдад хүргэдэг гэдгээрээ бусад сайтуудаас давуу юм. 

3.owl

Пурдю Их Сургуулийн Онлайн бичгийн лаборатори буюу Purdue OWL гэгддэг цахим бичгийн сайт нь сурагчдад бичих ур чадварт нь туслах зорилготой. Purdue OWL нь дэлхий даяарх хэрэглэгчдэд өөрсдийн бичих эх сурвалж, гарын авлагыг үнэ төлбөргүйгээр хүргэдэг.  

4. thesaurus

Үгийн сангаа сайжруулах, үгсийн ижил үтгуудыг мэдэж авах гээд маш олон сонирхолтой функцуудаас бүтсэн энэхүү сайтыг англи хэл шамдан суралцаж буй танд зөвлөж байна. Гадаад хэлний түвшин тогтоох шалгалтад бэлдэж байх үедээ бичих хэсгээ сайжруулахад энэхүү сайт танд туслах болно. 

5. hemingwayapp

Бичсэн бичвэрээ засуулж, ямар алдаанууд гаргаж буйгаа мэдмээр байна уу? Тэгвэл танд энэхүү сайтыг санал болгож байна. Гаргасан алдаануудыг тань зааж, засах боломжтой үгсийг санал болгохоос гадна ижил утгатай үгсээр үгийн сангаа нэмэгдүүлэх боломжтой. 

6. writersonlineworkshops

Энэхүү сайт нь “Digest University”-с эрхлэн гаргадаг бичих чадвар хөгжүүлэх онлайн сургалтыг үнэ төлбөргүйгээр хүргэдэг. Мөн онлайн бичвэрүүдээс гадна туршлагатай нийтлэгчдийн бичсэн сонирхолтой блогуудыг уг платформоос хүлээн авах боломжтой. 

7. grammarbook

Мягмар гараг бүр танд бичиж буй бичвэрийнхээ цэг, таслалаас эхлээд хэрэгтэй дүрмийн зөвлөмжүүдийг блог болон нийтлэл хэлбэрээр хүргэдэг сайт юм. Мөн энэхүү чиглэлээр бичигдсэн, сургуулиудын сургалтын хөтөлбөртөө ашигладаг номуудыг цахим хэлбэрээр тавьсан байдаг. 

8. readable

Олон улсын шалгалтад сайн оноо авсан сурагчдын бичвэрүүдийг уншихаас гадна өөрийнхөө бичвэрийг мэргэжлийн хүмүүсээр засуулах боломжтой энэхүү сайтыг танд санал болгож байна. 

9. aztekera

Англи хэлний өгүүлбэр зүйг “Идэвхтэй” болон “Идэвхгүй” хэмээн ангилдаг. “Идэвхтэй” өгүүлбэр нь товч бөгөөд энгийн байдаг учир хялбар байдаг бол “Идэвхгүй” цаг бүхий өгүүлбэр нь хүнд, төвөгтэй байдаг. Харин энэхүү сайт нь танд тухайн өгүүлбэрийг алдаагүйгээр найруулан бичихэд туслах болно. 

10. grammar-monster

Цэг таслал, таслал, угтвар үг, үйл үг, нэмэлт үг гэх мэт өгүүлбэр зүйн бүхий шаардагатай зүйлс Grammar Monster дээр маш олон сэдвийн хүрээнд байдаг. 

Эх сурвалж: shoutmeloud

#Гадаад хэл