Урин дулаан цаг ирж охид, залуус хувцсаа нимгэлэх цаг хаяанд иржээ. Хувцасны шүүгээгээ нээгээд хувцас сонгох гэтэл өмсөх аятайхан хувцас үнэхээр олдохгүй байна уу? Тэгвэл энд дурдсан хувцаснуудтай байхад та хавар, зуны улиралд хамгийн ганган хамгийн загварлаг байж чадна.
Bold Branded Shirts
1930-аад оны Хавай загварын цамц эргэн ирсэн гэвэл чи итгэх үү? Заавал далдуу мод, далай эргийн зурагтай байх албагүй гэдгийг сануулж хэлье. Дуртай хамтлаг, дуучид, сонирхлынхоо дагуу хувцаслаарай.
Bright And Fun Knits
Сүлжмэл хувцсыг зөвхөн өвлийн улиралд өмсдөг гэж хэн хэлж байна? Зуны цагт ч бас өмсөж болно. Өнгөлөг, гэгээлэг байх нь энэ зуны тренд гэдгийг санаарай.
Cargo Shorts
Яах аргагүй хамгийн эрэлттэй байгаа өмд, шортны загвар cargo pants!
Plaids And Checks
Өдөр тутмын, загварлаг хувцаслалтад шоотой цамц яг тохирно.
Chunky Chains
Хэрэв хувцаслалтад чинь ямар нэгэн зүйл дутаж байгаа мэт санагдвал өргөн, бүдүүн гинж зүүгээрэй.
Pinstripe Suits
Яах аргагүй судалтай, хээтэй хувцас үргэлж эрэлттэй байсаар ирсэн. Сонирхуулан хэлэхэд босоо судалтай хувцас таныг илүү өндөр, харин хэвтээ судал арай намхан харагдуулдаг байна.
Flared Trousers
90-ээд оны загвар одоо ч моод болсон хэвээр.
Pearl Necklaces
Хүзүүний зүүлтийг зөвхөн эмэгтэйчүүд л зүүнэ гэж үгүй. Сувд ямар ч хувцаслалтыг загварлаг, өвөрмөц харагдуулдаг.
Silk Scarves
Нэгэн хэвийн зангианаас залхаж байгаа бол силкэн алчуурыг туршаад үзээрэй.
Wide Leg Jeans
Сул, чөлөөтэй өмд өмсөх дуртай хүн бүрд таалагдана.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх