Аливаа үйлдлийг хийхэд хамгийн чухал үүрэг гүйцэтгэж, мэдээлэл дамжуулдаг гол эрхтэн бол тархи юм. Хүн төрөлхтний түүхэн дэх олон ололт амжилт, техник технологийн дэвшлийн гол эх үүсвэр ч мөн тархи билээ. Бидний тархинд байдаг олон гайхалтай чадварууд болон энэхүү эрхтний талаар сонирхолтой баримтуудыг та бүхэнд хүргэж байна.
1.2,500,000 гегабайтын агууламж бүхий ой ухаан
Баруун хойд их сургуулийн сэтгэл судлалын профессор Пол Реберийн судалснаар хүний тархи ойролцоогоор 2,500,000 гегабайтыг хадгалах чадвартай байдаг. Энэ нь 300 жилийн турш үргэлжлэх ТВ шоутай тэнцэнэ.
2. Хүний анхаарлаа төвлөрүүлэх чадвар загаснаас богино байдаг.
Сүүлийн 10 жилийн хугацаанд хүний нэг зүйлдээ анхаарал төвлөрүүлэх дундаж хугацаа 12 минутаар буурч байгааг судалжээ. Энэ нь алтан загаснаас хэд дахин бага үзүүлт юм. Судалгаанаас харахад техникийн өдөр тутмын хэрэглээ ихэссэнээс үүдсэн хэмээн үзэж байгаа ажээ.
3.Богино болон урт хугацааны ой санамжаа бид нэгэн зэрэг хамгаалдаг.
Гиппокамп нь богино хугацааны дурсамжийг хадгалдаг гэдгийг мэдрэл судлаачид эртнээс мэддэг байсан. Гэсэн хэдий ч сүүлийн үеийн судалгаагаар богино хугацааны ой санамж нь гиппокампуст бүрэлдэж байдаг ч урт хугацааны дурсамжид зориулж тархины өөр хэсэгт нэгэн зэрэг хадгалагддаг болохыг тогтоожээ.
4.В1 төрлийн витамин нь ой санамжийг сайжруулдаг.
В1 витамин нь санах ойг төвлөрүүлэх, хадгалахад шаардлагатай тархины химийн ацетилхолиныг үйлдвэрлэхэд тусалдаг. Австралийн эрдэмтдийн судалгаагаар хоёр жилийн турш В1 нэмэлт, фолийн хүчил хэрэглэсэн хүмүүсийн урт болон богино хугацааны ой санамж эрс сайжирдаг болохыг тогтоожээ.
5.Тархи нь биеийн эрч хүч, хүчилтөрөгчийн 20 хувийг ашигладаг.
Тархи нь биеийн нийт хүчилтөрөгч, энергийн 20 хувийг хэрэглэдэг бөгөөд энэ нь судсаар дамжин тархинд хүрдэг. Төв мэдрэлийн тогтолцооны эд эсэд хангалттай хүчилтөрөгч, энерги байхгүй бол тархины үйл ажиллагаа алдагдах, мэдрэлийн эмгэгүүд үүсдэг.
6. Сэтгэл хөдлөл нь бидний тархины химийн бүтцийг өөрчилдөг
Дээр дурдсантай адил сэтгэл хөдлөл нь бидний тархийг эрс өөрчилдөг. Мэдрэмжээр өдөөгдсөн химийн урвалыг тархины нөөцлөлийн судалгаанаас физик байдлаар харах боломжтой.
7.Ой санамжийн дасгал хийх нь тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг.
Өөртөө амар хялбар аргаар ой санамжийн дасгал хийх нь сэтгэл зүйн эмгэг болон ой санамжаа сайжруулах хамгийн үр дүнтэй арга юм.
8. Бүх шийдвэрийн 95% нь далд ухамсар юм.
Бүх шийдвэрийн 95 хувь нь далд ухамсарт гардаг. Энэ нь бидний үйлдэл, зан үйлийн дийлэнх нь бидний ухамсраас хэтэрсэн тархины үйл ажиллагааны улмаас үүсдэг гэсэн үг юм. Иймээс зарим хийж буй үйлдэлдээ хяналт тавьж чадахгүй байх нь бие махбодоос үүсэж байгаа асуудал юм.
9. Мэдээллийг хялбархан олж авах нь санахад хэцүү болгодог.
Хэтэрхий хялбар арга замаар олж авсан мэдээлэл нь хурдан мартагдаж, эргэн дурсахад хэцүү байдаг. Иймээс аливаа шинэ мэдээллийг мэдлэг болгохын тулд тодорхой хичээл зүтгэл гаргаж, цаг хугацаа зарцуулах хэрэгтэй.
10. Тархи өөрөө өвдөлтийг мэдэрч чадахгүй
Хэдийгээр өвдөлт нь тархинд боловсруулагддаг боловч тухайн эрхтэн өөрөө өвдөлтийг мэдэрч чадахгүй. Ийм учраас тархины мэс засал хийх үед өвчтөнийг сэрүүн байлгах нь хагалгааны үед таагүй
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх