Youtube-ээс мөнгө олж эхлэхийн тулд сүүлийн нэг жилд дор хаяж 1000 дагагч, 4000 цагийн үзэлттэй байх ёстой. Энэ шалгуурт хүрмэгцээ Youtube-ийн хөтөлбөрт хамрагдан, зар сурталчилгаа, захиалга, сувгийн гишүүнчлэлээр дамжуулан мөнгө олж эхлэх боломжтой.
Youtuber-үүд 1000 үзэлт тутамд 1.61-29.30 ам долларын орлого олдог байна. Сарын орлого нь 82 ам.доллар байхад 83 мянган долларын орлоготой нэгэн ч бий. Youtube-ийн үзэгчид ивээн тэтгэхээс эхлээд бараа борлуулах гэх мэт хэд хэдэн аргаар мөнгө олох боломжтой. Гэхдээ Google-ийн зар сурталчилгаанаас олох орлого нь Youtube-үүдийн орлогын томоохон хэсэг юм.
Гэвч эдгээр нь сар бүр тогтмол биш. Жишээ нь 100 мянга орчим дагагчтай Youtuber нэг сард 1000 доллар олсон ч дараа сард 6000 гаруй доллар гэх мэтээр хэлбэлздэг байна.
100 мянган үзэлттэй нэг бичлэг Google-д байршуулсан зар сурталчилгаанаас хэр их мөнгө олох нь тухайн бичлэгийн агуулга, үзсэн үзэгчдээс хамаарна. Үзэгчдийн үзэх хугацаа, бичлэгийн төрлөөс шалтгаалдаг байна.
Б.Отгонбаатар
Эх сурвалж: Insider
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх