Selena Gomez, Hailey Bieber нарын драма өндөрлөсөн үү?


Б. Мөнхтуяа | YOLO.MN
2023-03-27

Сүүлийн долоо хоногуудад дуучин Selena Gomez, Hailey Bieber нарын асуудал интернэт орчинд хэт тархаж, олны анхаарлыг нэлээн татсан.

Selena Gomez, Hailey Bieber нарын хооронд дуучин Justin Bieber-тэй холбоотой ямар нэгэн асуудал байдаг гэж фенүүд таамагладаг бөгөөд жилээс жилд тэдэнтэй холбоотой цуурхал тасардаггүй. Өнгөрсөн жил Academy Museum Gala-ийн үеэр бүсгүйчүүд хамтдаа зураг даруулж фенүүдийн дунд өрнөх шуугианыг бууруулсан ч энэ жил Hailey-ийн дээрэлхэлт, цаг ямагт Selena-г дуурайдаг гэх асуудал дэгдсэнээр Rhode брэнд болон Hailey Bieber-ийн дагагчдын тоо эрс багассан юм.
 Тэгвэл гуравдугаар сарын 24-ний өдөр Selena, Hailey нар инстаграмд бие биеэ дагаж эхэлсэн бөгөөд ижил утгатай стори хийжээ.

Selena Gomez:

“Hailey Bieber хүмүүсээс маш их үзэн ядалт, дарамт, амь насанд заналхийлсэн зүйл мэдэрч байгаагаа хэлсэн. Би үүнийг дэмжихгүй байна. Хэн ч үзэн ядалт, дарамт мэдрэх ёсгүй. Би нэг нэгэндээ сайхан сэтгэлээр хандахыг үргэлж уриалсаар ирсэн. Бас энэ бүхнийг дуусгахыг үнэхээр их хүсэж байна.”

Үүнээс хойш хэдхэн цагийн дараа Hailey Bieber ч мөн стори хийсэн бөгөөд:

“Энэ бүх асуудлыг даван туулахад минь дэмжиж, ойлгож байгаа Selena-д баярлалаа. Бидний хоорондох үл ойлголцол, асуудлыг олон сая хүн харж, өөр өөрийн өнцгөөс хүлээн авлаа. Мөн багагүй дарамт, үзэн ядалт мэдэрлээ. Үзэн ядалт бол маш аюултай. Сошиал медиа олон нийтийг холбох гайхамшигтай хэрэгсэл ч зарим тохиолдолд хүмүүсийг хувааж чадах сөрөг талтай. Тиймээс бид юу нийтэлж, юу бичихээ сайн бодолцох хэрэгтэй. Эцэст нь хэлэхэд хайр бол үзэн ядалт, сөрөг бүхнийг давж чадах агуу хүч гэдэгт би итгэдэг” хэмээжээ. 

 

#Оддын тухай