Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
Асуудал: Гэрийнхэн минь намайг хүнтэй үерхдэг гэдгийг мэдэхгүй
Сайн байна уу. Би одоо 16-тай. Би нэг хүүхэдтэй үерхээд нэг сар орчим болж байна. Гэхдээ гэрийнхэн минь намайг хүнтэй үерхдэг гэдгийг мэдэхгүй, хэрэв мэдвэл намайг хэтэрхий жаахан байна гээд зөвшөөрөхгүй учраас дандаа уулзаж чаддаггүй юм. Гэрийнхэндээ яаж зөвөөр ойлгуулах вэ? Сайн хүн маань надаас ах учраас бүүр ч зөвшөөрөхгүй байх вий гэхээс айх юм?
ЗӨВЛӨГӨӨ: Хамгийн дотны хүн чинь чамайг шууд эсэргүүцэхгүй гэж найдаж байна
Сайн уу, чамд энэ өдрийн мэндийг хүргэе!
Гэр бүл гэдэг бол ямар ч үед чиний талд зогсож чамайг хамгаалах хүмүүс. Тэднээс юм нуух нь сайн зүйл биш юм. Юун түрүүнд гэрийнхэн дотроосоо хамгийн нээлттэй, дотно харилцдаг хүндээ найз хөвгүүнийхээ тухай хэлж ойлгуулаарай. Хамгийн дотны хүн чинь чамайг шууд эсэргүүцэхгүй гэж найдаж байна. Чи түүнд тайвнаар сонсож, хүлээцтэй байхыг хүсэн яриагаа эхлүүлээрэй. Үүний дараа та хоёр хамтдаа бусад гэр бүлийн гишүүддээ хэрхэн ойлгуулах вэ гэдгээ ярилцаж шийдвэрлээрэй. Гэр бүлийнхнээсээ нуулгүй, ойлгуулж нээлттэй байхыг хүсч байгаа чинь сайшаалтай бөгөөд тэдний хэлэх үг бүр чамайг хайрлаж хамгаалсанд байдаг гэдгйг бүү мартаарай.
#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.
“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн
сэтгэл судлаач Г.Мандухай
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх