Хаврын өдрүүд үргэлжилж ядарч нозоороод, заримдаа хичээл ажлаасаа хоцорчихоод байна уу? Уг нь аливаа ажлыг амжуулах, өдрийн турш төлөвлөсөн зүйлээ дагаж хийхэд цаг барих хамгийн чухал чадвар. Цаг барьдаггүй хүн үргэлж өөрийн болон бусдын цагийг дэмий үрж байдаг. Тэгвэл дараах зөвлөгөөнүүд таныг үргэлж цагтаа ирдэг хүн болоход туслах болно.
Эрт босох
Эрт босно гэдэг нь тийм амархан зүйл биш хэдий ч ямар нэг чухал ажилтай бол энэ нь хамгийн зөв арга юм. Эрт боссоноор та яаралгүй тайван байж, бусад ажлаа амжуулахын хажуугаар цагтаа очиж чадах юм.
Сэрүүлэг тавих
Техник технологи хөгжиж бидний амьдралыг улам л хялбар болгож байна. Цагаа барьдаг болохын тулд хувцаслаж эхлэх цагтаа сэрүүлэг тавих нь танд туслах болно.
Үгүй гэж хэлэх
Хүмүүс тусламж асуух үед завгүй байгаа л бол үгүй гэж хэлж сурах хэрэгтэй. Татгалзаж чадаагүйгээсээ болоод өөрсдийн ажлаа амжуулж чадахгүй байх үе бидэнд бишгүй л тохиолддог шүү дээ.
Төлөвлөх
Тухайн очих ёстой газартаа очиход хэр их хугацааг зарцуулахаа эртнээс тооцоолох хэрэгтэй. Мөн түгжрэл гэх мэт байж болох асуудлуудыг ч бодолцож үзэх нь зүйтэй.
Шалтгаанаа олох
Хэрэв яаж ч хичээсэн үргэлж хоцроод байгаа бол яагаад хоцроод байна вэ? Гэдэг шалтгаанаа олж, үүн дээрээ ажиллах нь хамгийн үр дүнтэй. Жишээлбэл ихэвчлэн юу өмсөхөө шийдэж чадахгүй их хугацааг зарцуулдаг бол өмнөх өдөр нь өмсөх хувцсаа бэлдэж тавих гэх мэт.
Чамд амжилт хүсье.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх