Хэрхэн сайн сонсогч байх вэ?


YOLO.mn | YOLO.MN
2023-03-17

Сайн найз эсвэл хэн нэгний дотны хүн байхын утга учир нь нөгөө хүнтэйгээ зөв харилцах явдал байдаг. Сайн сонсогч байна гэдэг зөюхөн нөгөө хүнээ яриулаад л байхыг хэлэхгүй. Түүний хэлсэн, ярьсан зүйлийн утга санааг ойлгохын тулд яриаг нь сайтар сонсох чадвартай байх хэрэгтэй. Сайн сонсогч байхын тулд:

  • Анхаарлаа хандуулж, өөр зүйлд бүү сатаар
  • Утсаараа оролдохоос зайлсхийх
  • Түүнийг бүү шүүмжил
  • Өөрийг чинь юу гэж бодох бол гэж айлгүйгээр бодсон санаснаа бүгдийг нь хэлэх боломж олго
  • Яриаг нь таслалгүй дуустал сонс
  • Гол нь дараа нь юу гэж хариулах вэ гэж бодож цагаа битгий үрээрэй 

Өөрийн бодлоо хамгаалмаар байгааг чинь ойлгож байна. Гэхдээ эхлээд түүнийг сайтар сонсох хэрэгтэй. Бас хэрэв түүнтэй санал нийлж буй бол түүнийгээ илэрхийл. Энэ нь чи түүнийг юу мэпдэрч буйг ойлгож, мэдэрч буйг илэрхийлэх болно. Ихэнхдээ хүмүүс зүгээр л сэтгэлийн дэм хүсдэг. Тэд өөрспийг нь сонсоосой гэж хүсдэг болохоос асуудлыг нь  шийдээд өгөөсэй гэж хүсдэггүй. Сонсож сурна гэдэг аль ч харилцаанд хамгийн чухал чадвар гэдгийг ойлгоорой. Хэрхэн сайн сонсогч байх тухай дэлгэрэнгүйг бичлэгээс үзээрэй. 

#UNFPA