V is coming: Elle сэтгүүлийн тухайд


Х.Даваахүү | YOLO.MN
2023-03-16

Гуравдугаар сарын 11-нд ELLE Korea V-г ирэх сарын дугаарынхаа нүүрэнд гарна гэдгийг зарласан. Тэд өнгөрсөн жил "Vogue Korea" сэтгүүлд гарчигласан "V Is Coming" гэсэн тайлбарыг ашигласан байна.

ELLE Korea мөн #Celineboy гэсэн хаштаг ашигласан нь уг төсөл нь тансаг зэрэглэлийн CELINE брэндтэй хамтрах байх гэсэн таамаглалыг төрүүлэв. Taehyung  өнгөрсөн жил Hedi Slimane-аас хувийн урилга хүлээн авсныхаа дараа CELINE-ийн Парисын загварын шоунд оролцон шуугиан тарьж байсан билээ.

Elle нь соёл, нийгэм, амьдралын хэв маягийг хослуулан загвар, гоо сайхны контент үйлдвэрлэдэг Францын дэлхийд алдартай сэтгүүл юм. Гарчиг нь Францаар "тэр" эсвэл "түүний" гэсэн утгатай. Elle нь дэлхийн хамгийн том загварын сэтгүүл гэж тооцогддог ба 1945 онд Парист Хелен Гордон-Лазарефф болон түүний нөхөр зохиолч Пьер Лазарефф нар үүсгэн байгуулжээ.

Сэтгүүлийн уншигчдын тоо байгуулагдсан цагаасаа хойш тасралтгүй өсч, 1960-аад он гэхэд Франц даяар 800,000 болж нэмэгджээ. Түүнээс хойш Elle хэвлэлүүд олширч, дэлхийн хэвлэл, уншигчдын сүлжээг бий болгосон. Elle-ийн Япон хэвлэл 1969 онд гарсан нь олон улсын хэмжээнд өргөжин тэлж эхэлсэн байна. Анхны дугаараа англи хэл дээр 1985 онд гаргасан.

Тус сэтгүүлийн өмнөх редакторуудын тоонд дурсамж номоороо алдартай Jean-Dominique Bauby, Elle сэтгүүлд хамгийн удаан ажилласан ерөнхий редактор Roberta Myers нар багтжээ. Nina Garcia одоогоор Elle сэтгүүлийн ерөнхий редакторын албыг хашдаг.

Сэтгүүлийн хамт Elle брэнд нь дэлхий даяар тархсан 33 вэбсайтыг багтаасан бөгөөд сар бүр 370 сая хандалт авдаг. Францын Lagardere групп энэ брэндийг эзэмшдэг. Албан ёсны Elle төв нь Парис хотод байрладаг байна.

Эх сурвалж: koreaboo 

#Оддын тухай