Бэлгийн чиг баримжаа нь чамайг хэнд татагдахыг, хэнд хайртай болохыг, мөн хэнтэй бэлгийн харилцаанд орж болохыг тодорхойлно.
Хүн бүр бэлгийн чиг баримжаатай, мөн янз бүрийн бэлгийн чиг баримжааг тодорхойлох өөр өөр үг хэллэг байдаг. Олон хүмүүс гетеросексуал, гей, лесбиян, бисексуал зэрэг нэршлүүдийг мэднэ. Гэхдээ бэлгийн чиг баримжаа зөвхөн эдгээрээр хязгаарлагддаггүй.
Жишээ нь зарим хүмүүс өөрсдийгөө пансексуал гэж тодорхойлдог ба энэ нь бүх хүйсийн хүнд татагддаг хүнийг хэлнэ. Ихэнх пансексуал хүмүүсийн хувьд хүн хэнд татагдах вэ гэдэгт хүйс төдийлөн хамаатай бус гэж үздэг. Өөрөөр хэлбэл тэд зөвхөн хүнд нь татагддаг. Хүйсэнд нь биш. Сонирхолтой байгаа биз? Мөн асексуал хүмүүс гэж бий. Асексуал хүмүүс бусад хүмүүст маш бага татагддаг, эсвэл огт татагддаггүй ба бэлгийн харилцаа, зан үйлд орох хүсэл сонирхол тэдэнд бараг байдаггүй гэнэ. Тэд хайр, энхрийллийг мэдэрдэг ч бэлгийн дур хүсэл төрдөггүй. Хүн бүр эсрэг хүйстнээ сонирхож, хайрлаж дурлана гэдэг нь хэвшмэл ойлголт юм. Хэрэв чи өөрийгөө эсвэл ойр дотнынхоо нэгнийг бусдаас өөрөөр мэдэрдэг, олж нээхийг хүсдэг бол энэ бичлэгийг заавал үзээрэй.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх