Тайландын холбогч Фредерик Лиш Монголын Дээд лигт тоглоно


А. Эрхэмбаяр | YOLO.MN
2023-02-27

Тайландын шигшээ багийн холбон тоглогч Фредерик Ли Жонс Лиш Монголын Дээд лигийн Brothers багтай гэрээ байгуулжээ.

Өдгөө 35 настай, 173 см өндөртэй Лиш Улаанбаатар хотод болсон 2025 оны Азийн аваргын урьдчилсан шатны сонгон шалгаруулалтын тэмцээнд оролцсон. Тэрээр нийт 7 тоглолтод 19.3 оноо, 3.7 самбар, 3.9 оновчтой дамжуулалт дундажласан юм.

Лиш сонгон шалгаруулалтын тэмцээний 2-р шатанд Гуамын эсрэг 29 оноо, 7 самбар, 2 дамжуулалт, 1-р шатанд Монголын шигшээ багийн эсрэг 30 оноо, 5 самбар, 5 дамжуулалт үзүүлсэн.

Монголын Үндэсний Дээд лигийн Play-Off-ын тоглолтууд энэ сарын 2-ны пүрэв гарагт 16:00 цагаас Ulaanbaatar Amazons - Отгонтэнгэрийн Шилүүснүүд багуудын тоглолтоор эхэлнэ. Харин Brothers баг баасан гарагт эхний тоглолтоо M Garid багийн эсрэг хийнэ.

Эх сурвалж: Үндэсний Дээд Лиг, Brothers

#Мэдээ