F хэсгийн эхний тоглолтод Малайз Сингапурыг хожлоо


А. Эрхэмбаяр | YOLO.MN
2023-02-24
Зургийн эх сурвалж: Монголын сагсан бөмбөгийн холбоо

Сагсан бөмбөгийн 2025 оны Азийн аваргын урьдчилсан 2-р шатны F хэсгийн тоглолтууд өнөөдөр Улаанбаатар хотод UG Arena-д эхэллээ.

Хэсгийн эхний тоглолт Малайз - Сингапурын хооронд болоход Малайзын шигшээ баг 75-69 харьцаагаар хожсон байна. Эхний хоёр үе дараалан 14-15, 13-19 харьцаагаар бага оноо авч хожигдож явсан Малайзчууд сүүлийн хоёр үед 26-21, 22-14 харьцаагаар онооны харьцааг эргүүлж хожжээ.

Малайзын И Хоу Вон хамгийн өндөр буюу 22 оноо авч багаа тэргүүлсэн бол Чун Хон Тин 16, Шиан Фу Уи 13 оноотой удаалжээ. Харин Сингапураас Ши Ю Нг 17 оноо авч багаа хошуучилсан байна.

Урьдчилсан 1-р шатны D хэсэгт Монголын шигшээ баг Малайзыг 94-92 харьцаагаар хожиж байсан бол өнөөдөр 19:00 цагаас монголын багтай тоглох Хонконг C хэсэгт Сингапурыг 74-50 харьцаагаар хожиж байв.

C болон D хэсгийг тэргүүлэгч Тайланд, Гуамын шигшээ багууд 16:30 цагаас тоглоно.

#Спорт