Сагсан бөмбөгийн шигшээ баг өнөөдөр Хонконгтой тоглоно


А. Эрхэмбаяр | YOLO.MN
2023-02-24

Сагсан бөмбөгийн 2025 оны Азийн аваргын урьдчилсан 2-р шатны F хэсгийн тоглолтууд өнөөдөр Улаанбаатар хотод UG Arena-д эхэлнэ.

Хэсгийн эхний тоглолт 14:00 цагаас Малайз - Сингапурын хооронд болох бол Монголын шигшээ баг 19:00 цагаас Хонконгтой тоглох учиртай.

Хонконг, Гуам, Сингапур, Малайз, Тайланд, Монгол гэсэн зургаан орны 9 тоглолтыг Premier Sports телевиз болон FIBA-ын албан ёсны Facebook, Youtube сувгуудаар шууд дамжуулна.

F хэсгээс хамгийн өндөр оноо авсан дөрвөн баг цааш шалгарч E хэсгийн буюу Ойрх Дорнодын багуудтай хамт 2025 оны Азийн аваргын урьдчилсан хэсгийн шатны тоглолтуудад оролцоно.

#Мэдээ