Монголд болох Asian RMR тэмцээнд оролцох эхний 6 баг тодорлоо


А. Эрхэмбаяр | YOLO.MN
2023-02-20

Парис Мажорын Азийн бүсийн урьдчилсан шатны тэмцээн өнгөрсөн шөнө өндөрлөж Монголын хоёр баг Asian RMR-т оролцохоор боллоо.

Тодруулбал, CSGO-ын хамгийн өндөр шагнал, нэр хүндтэй, жилд хоёр удаа болдог мажор тэмцээний эхнийх нь буюу "BLAST.tv Paris Major 2023" энэ оны тавдугаар сард Франц улсад болно.

Тус тэмцээнд оролцох багуудыг гурван бүсийн сонгон шалгаруулалтаар тодруулах ба Азийн сонгон шалгаруулалтын тэмцээн буюу Asian RMR дөрөвдүгээр сард Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод болох учиртай.

Тус Азийн сонгон шалгаруулалтын тэмцээнд нийт 8 баг оролцох бөгөөд эхний 6 багийн нэр тодорлоо. Хятадын бүсээс Tyloo, Rare Atom, Номхон далайн бүсээс Grayhound, Vertex, Азийн бүсээс Монголын IHC Esports, Eruption багууд эрхээ авсан бол Дундад Азийн бүсээс оролцох хоёр багийн нэр тодроогүй байна.

Asian RMR тэмцээн дөрөвдүгээр сарын 04-08-ны хооронд болох ба Монголын Э-Спортын холбоо буюу MESA зохион байгуулагчаар ажиллана.

Asian RMR тэмцээнд оролцох багуудын бүрэлдэхүүн

#Мэдээ