Та эртэч шувуухай юу эсвэл шөнийн шар шувуу юу?


А.Үүрийнцолмон | YOLO.MN
2023-02-15

Та өмнө нь эртэч шувуухай болон шөнийн шар шувуу гэж сонсож байсан л биз дээ. Энэ нь зүгээр л хүмүүсийг өглөө эрт босдог, босдоггүйгээр нь ялгаж байгаа хэрэг биш харин таны өдрийн аль цагт хамгийн үр бүтээлтэй байдаг гэх мэтчилэн чухал зүлсийг хэлж өгч чадна.Тэгвэл өөрийгөө аль төрлийн хүн гэдгээ дараах зургаас харж мэдээрэй.

Эртэч шувуухай төрлийн хүмүүсийн давуу болон сул талууд

Судалгаагаар эртэч шувуухай төрлийн хүмүүс нь хичээлдээ илүү сайн байх болон асуудлыг шийдвэрлэх чадвар нь илүү өндөр байх магадлалтай гэсэн үр дүн гаржээ. Мөн тэд ихэвчлэн маш зохион байгуулалт сайтай хүмүүс байдаг. Гэвч эдгээр төрлийн хүмүүс нь илүү их стресстэх хандлагатай байдаг байна. 

Шөнийн шар шувуу төрлийн хүмүүсийн давуу болон сул тал

Шөнийн шар шувуу төрлийн хүмүүс нь илүү IQ өндөртэй мөн илүү бүтээлч хүмүүс байдаг байна. Үүнээс гадна тэд маш тэвчээртэй хүмүүс хэдий ч амархан сэтгэл гутралд орох сул талтай. 

Эртэч шувуухай байх, шөнийн шар шувуу байх хоёрын аль нь илүү хүний биед сайн бэ?

-Эрт унтдаг учраас эртэч шувуухай нь илүү эрүүл гэж бодож магадгүй. Гэтэл үнэн хэрэгтээ эдгээр хоёр төрлийн хүн нь хангалттай хэмжээний нойроо авч чадаж л байвал хоёулаа ямар ч ялгаагүй юм. 

Шөнийн шар шувуугаас эртэч шувуухай болох боломжтой юу?

Мэдээж боломжтой. Үүний тулд гэнэт л өглөө эрт босдог болох биш харин бага багаар буюу өглөө сэрдэг цагаа өдөрт 15-20 минут хойшлуулснаар өглөө эрт босч сурна. Гэхдээ та өдрийн аль цагт өөрөө илүү үр бүтээлтэй байна тэр цагтаа ажиллаж эсвэл суралцах нь илүү үр дүнтэй. 

Эх сэрвалж: mattressclarity.com

#Зөвлөгөө