Энэ зун Монголд K-Pop хөгжмийн наадам зохион байгуулахаар болсон талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээллээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй айлчлалын хүрээнд "Монголд тавтай морилно уу" үйл ажиллагаа зохион байгуулжээ.
Энэ үеэр K-Pop үүсгэн байгуулагч И Сү Ман 2023 оны зургаадугаар сарын сүүл, долоодугаар сарын эхээр K-Pop хөгжмийн тоглолтыг Монгол Улсад зохион байгуулахаа зарласан байна.
БНХАУ, Япон, Монгол гэх мэт Азийн улс орнуудад танигдсан К-Pop одод Монгол Улсад зохион байгуулах хөгжмийн наадамд оролцоно гэж Б.Бат-Эрдэнэ сайд мэдээллээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх