"Миний хоёр найз ТОГЛООМ ШОГЛООМ Ч ОЙЛГОХГҮЙ их эмзэг юм аа"


ССҮТөв | YOLO.MN
2016-12-12

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Хоёр найз минь тоглоом шоглоом ч ойлгохгүй их эмзэг

Сайн байна уу? Миний хоёр найз их эмзэг л дээ, тэгээд жоохон л тоглоод юм бодолгүй ганц хоёр үг хэлчхээр уурлаад байх юм. Дараа нь ойлгуулах гэж хэлж ярилцаад ч нэмэр байхгүй. Би яах ёстойгоо мэдэхгүй юм.


ЗӨВЛӨГӨӨ: Найзуудынхаа санаа бодлыг сонсож сайтар ярилцаарай!

Сайн уу, чамд энэ өдрийн мэндийг хүргэе!
Нөхөрлөл хүндлэл, ойлголцол итгэлцэл дээр тогтдог. Чи болон танай найзууд магадгүй ойлголцож бие биендээ итгэдэг учраас өөр хоорондын харилцааны онцлогоо хүлцэж нөхөрлөлөө үргэлжлүүлж байгаа болов уу. Магадгүй чиний тоглоом гэж үзэж буй тэр харилцааны өнгө аяс нь хоёр найзынх нь хувьд үл хүндэтгэлийг мэдрүүлж байгаа юм. Тиймээс нөхөрлөлөө авч үлдэхийн тулд чиний зүгээс харилцаандаа зарим нэг өөрчлөлтийг бий болгох нь зүйтэй. Найзуудынхаа оронд өөрийгөө тавиад нэг бодоорой, бас чи хэр олон давтамжтайгаар тоглоом хийдэг болохоо тооцоод үзээрэй. Нөхөрлөлөө цаашид авч үлдэхийн тулд найзуудынхаа санаа бодлыг сонсож сайтар ярилцаарай.

 

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.


“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн
сэтгэл судлаач Г.Мандухай

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

 
 

#Problem #Friends #Teenagers