Шинжлэх ухаан, компьютерын хичээлд дуртай есөн настай Дэвид Балогун хүү ахлах сургуулиа төгсжээ.
Тэрээр хөл хорионы үед алсын зайнаас Рийч кибер ахлах сургуульд суралцаж онц дүнтэй төгссөн байна. Энэ амжилт нь Дэвидийг ахлах сургуулиа төгссөн хамгийн залуу хүүхдүүдийн нэг болгожээ.
Дэлхийн хамгийн алдартай IQ нийгэмлэгийн гишүүн болсон Дэвид ирээдүйд хар нүх, шинэ гаригуудыг судалдаг астрофизикч болохыг хүсдэг гэнэ.
Дэвид Балогун хүү хэлэхдээ "Эхэндээ би зүгээр л эрт төгсөхийг хүсдэг байсан. Манай багш намайг гуравдугаар ангиа төгсөөд дөрөвдүгээр ангид орох ёстой гэж хэлсэн. Тэр үед л би арван настайдаа сургуулиа төгсөхөөр шийдсэн дээ” гэжээ.
Түүний ээж Роня Балогун “Хэдийгээр манай хүү бусад есөн настай хүүхдүүдийн адил спортоор хичээллэж, төгөлдөр хуур тоглон тулааны урлагийн хар бүстэй ч хүүгийнхээ боловсролын талаар хайрцгаас гадуур сэтгэх ёстой болсон. Мөн боломжгүй зүйл гэж байдаггүй. Эцэг эхчүүд хүүхдүүддээ багаас нь урам өгч, дэмжиж байгаарай” гэжээ.
Сонирхуулахад дэлхийн түүхэнд хамгийн залуу төгсөгдөгчдийн жагсаалтыг зургаан настай байхдаа ахлах сургуулиа төгсөж, Гиннест бүртгэгдсэн Майкл Кирни амжилтаа өнөөг хүртэл хадгалсаар байна. Тэрбээр 14, 18 настайдаа магистрын зэрэг хамгаалж байжээ.
Эх сурвалж: CNN
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх