65 дахь удаагийн улаан хивсний ёслолоор Бейонсе 32 дахь Грэммийн шагналаа хүртэж түүхэнд бичигдэж, Харри Стайлс оны шилдэг цомгийн эзэн боллоо.
Бейонсе сэргэн мандалтыг илэрхийлэх сэтгэл хөдөлгөм бүжиг дэглэлттэй Renaissance цомгоороо шилдэг бүжиг/электроник цомгийн шагналыг хүртсэн юм. Ингэснээр тэрбээр 31 Грэмми хүртсэн Унгар-Британи гаралтай удирдаач Жорж Солтигийн амжилтыг эвдлээ.
Бейонсе шагналаа хүртэхдээ “Би сэтгэл хөдлөлдөө хэт их автахгүй байхыг хичээж байна. Зүгээр л энэ үдшийг яг байгаагаар нь хүлээж авахыг оролдож байна” хэмээв.
Тэрбээр өөрийг нь нэр алдартай болохоос өмнө тайзны хувцсыг нь урлахад тусалдаг байсан талийгаач авга ах Жонни-доо, нийт гэр бүлийнхэндээ талархлаа илэрхийлсэн юм.
Энэ удаагийн ёслолоос Бейонсе нийтдээ дөрвөн шагнал хүртсэн ч замын түгжрэлд саатаж цагтаа хүрэлцэн ирж амжаагүйн улмаас эхний үйл ажиллагаануудад үг хэлж чадаагүй байна.
Хөтлөгч Тревор Ноа “Замын түгжрэл таныг зогсоож чадсан гэдэгт гайхаж байна. Би таныг орон зай, цаг хугацаагаар аялдаг л гэж бодсон” хэмээн хошигноод амжжээ.
Харри Стайлс оны шилдэг цомгийн эзэн болоод “Өнөөдөр шиг орой, хөгжимд хамгийн шилдэг нь гэж байдаггүй гэдгийг санах чухал. Энэ дууг бүтээвэл ийм шагнал хүртэх байх даа гэсэн төсөөллөөр уран бүтээлчид студид хөгжим бүтээх гэж суудаггүй.
Энэ бол над шиг хүмүүст тэр болгон тохиолдох үйл явдал биш. Гайхалтай сайхан байна” хэмээжээ.
Эх сурвалж: BBC, CNN
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх