Дэлхийн олон оронд өөрсдийн онцлогоос шалтгаалан тун сонирхолтой олон мянган сургуулиуд байдаг талаар та мэдэх үү? Тэгвэл та бүхэнд энэ удаа ид шидийн гэмээр тархинд тань үл төсөөлөгдөм сургуулиудын талаар онцлон хүргэж байна.
1.Түвдийн Фума Чантханг хотод дэлхийн хамгийн өндөрт орших сургууль
Энэхүү сургууль нь тэнгэрийн хязгаарт хамгийн ойрхон байрладаг буюу далайн түвшнээс дээш 5373 метрийн өндөрт оршдог. Энэ нь баруун зүгт Эверест гэгддэг дэлхийн хамгийн өндөр уул болох Комолангма уулын суурь баазаас 200 метр өндөрт байдаг гэнэ.
2. БНХАУ-ын Ченду хотод “Шиши ахлах сургууль” нэртэй дэлхийн хамгийн эртний сургууль
МЭ 194 онд байгуулагдсан энэхүү сургууль нь дэлхийн хамгийн эртний сургууль гэсэн цолыг хүртсэн нь гайхах зүйл биш юм. Хятадын анхны улсын сургууль бөгөөд 1902 онд орчин үеийн сургууль болсон ч чанартай тоног төхөөрөмж, хэрэгслээр хангагдаж, орчин үеийн боловсрол олгосоор байна.
3. Дахин боловсруулсан лонхоор бүтээсэн Филиппиний сургууль
Лонхны сургууль хэмээн нэрлэдэг уг байгууламжийг барихад 9000 орчим шил, олон арван сайн дурын ажилчид ажиллажээ. Лонх бүрийг бат бөх байлгахын тулд элс, ус, сүрлээр дүүргэсэн байна. Дараа нь лонхыг давхарлаж, хана босгоход цементтэй төстэй бодис ашиглан бэхжүүлжээ. Энэхүү сургууль нь сурагчдадаа хогоо дахин ашиглах, ялгаж хаяхад үнэтэй үлгэр дуурайллыг өгсөн байна.
4.Хамгийн олон сурагчидтай Энэтхэг улсын Лакхнау хотын Сити Монтессори сургууль
Энэтхэгийн Сити Монтессори сургууль (CMS) нь сурагчдынхаа тоогоор 2019 онд Гиннесийн амжилтын номонд бичигджээ. Одоогоор тус сургуульд өдөр бүр 56 мянга гаруй сурагч суралцаж байна. Зөвхөн Лакхнау хотод л гэхэд хотын хэмжээнд 4500 гаруй ажилтантай 18 CMS кампус байдаг.
5.4 насныхаа төрсөн өдрөөр ордог сургууль
Нидерландад хүүхдүүд дөрөв дэх төрсөн өдрөөрөө сургуульд шинээр элсдэг тул ангид үргэлж шинэ сурагч орж ирдэг. Энэ нь ахимаг насны сурагчдад амьдрах, найз нөхөдтэй болоход урт хугацаа зарцуулдаг ч сурагчид сургуульд орсон эхний өдрөө ижил төстэй хөгжлийн түвшинд байдаг.
6. Францад хоолны цагийг сургалтын хөтөлбөрийн нэг хэсэг гэж үздэг
Хэдийгээр хүүхдүүд ихэвчлэн гэртээ хоол идэж, хооллож сурдаг ч эдгээр ур чадвар нь сургуульдаа бэхэждэг. Хүүхдүүд зөвхөн өөр өөр хоол хүнс, хаанаас гаралтай талаар сурахаас гадна зөв хооллох арга барил, ёс зүйг сурдаг байна.
7.Усан завин дээр байрладаг сургууль
Бангладеш улсад жил бүр их хэмжээний үер болж олон мянган сурагчдын суралцах боломж хаагддаг байна. 7-р сараас 10-р сар хүртэл борооны улиралд гол мөрний усны түвшин 4 метр буюу 12 фут хүртэл нэмэгддэг бүс нутагт зам эвдэрч, зорчих боломжгүй болдог байна. Усан завин дээр байрлах уг сургуулиуд интернэт, номын сан, нарны эрчим хүчээр ажилладаг.
8. Колумбын алслагдсан бүс нутагт хүүхдүүд “Zip line”-р сургуульдаа явах шаардлагатай
Zip line нь Лос Пинос хэмээх тусгаарлагдсан хөндийд амьдардаг хүмүүсийн тээврийн цорын ганц хэлбэр юм. Мөн бага насны хүүхдүүдийг уг шугамаар ганцаараа явахыг нь хориглодог. Тиймээс тэд эцэг эх эсвэл бусад асран хамгаалагчийн хамт зорчдог байна. Хэрвээ хүүхдүүд энэ замаар явахгүй бол ширэнгэн ой дундуур алхаж, сургуульдаа очиход хоёр цагийг зарцуулах шаардлагатай болдог байна.
9.Германы аварга том мууран сургууль
Энэхүү сургуулийн дизайн нь мууран сахал мөн орчноо харахад зориулагдсан нүдэн хэлбэр бүхий дугуй цонхтой. Сурагчид сургууль дээр ирэхдээ муурны амаар барилга руу ордог. Дотогш орчихвол яг л бусад сургууль шиг. Гэхдээ сурагчидад хамгийн таалагддаг хэсэг бол барилгын ард байрлах муурны сүүлээр гулсуур болгон тоглодог.
10.Хамгийн богино хичээлийн жил, хамгийн урт хичээлийн өдөртэй сургууль
Францад хичээлийн жилийн нийт хугацаа 36 долоо хоногоос хэтрэхгүй байхад бусад орнуудад 40 долоо хоногоос дээш хугацаатай байдаг. Франц хүүхдүүд долоо хоногийн дөрвөн өдөр хичээлдээ явдаг бөгөөд Лхагва, Бямба, Ням гарагт амардаг. Тэд өдөр бүр үдийн хоолонд хоёр цаг зарцуулдаг. Мөн тэдний хичээл өглөөний 8:30-д эхэлж, 16:30-д дуусдаг.
Эх сурвалж: schooladvisor
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх