Даавар нь бие махбодын зүгээс сэтгэл хөдлөл рүү дамжуулалт болон ажилладаг. Тэдгээр дааварыг бодол, идэвхтэй амьдрал болон идэж буй хоолоороо ч зохицуулж болно.
Харин одоо аз жаргалын 4 дааврыг мэдэж авцгаая.
-Допамин. Допамин нь сэтгэл ханамжийг төрүүлдэг. Энэхүү даавар нь ямар нэг таашаалтай зүйл үйлдэх үед ялгардаг. Хийсэн ажлаа магтуулах үед допамин ялгардаг бөгөөд дурласан үед хамгийн өндөр болдог.
-Серотонин. Сайхан мэдрэмжийн даавар. Серотонин нь сэтгэл түгшилт болон гутралыг арилгадаг. Дасгал хийх, гадуур зугаалах, сайхан нойрсох нь серотонины ялгаралтыг нэмэгдүүлдэг.
-Эндорфин. Энэхүү даавар нь спортоор хичээллэх , дасгал хийх үед хамгийн их ялгардаг. Мөн өвдөлт , таагүй мэдрэмжийг үгүй болгон таашаалыг мэдрүүлнэ. Эндорфин даавар нь тамирчдын хүнд хэцүү уралдаан тэмцээнд өвдөлтөө мартан , өөрийгөө дайчилж чаддаг шалтгаан юм.
-Окситоцин. Хайрын даавар. Үнсэлцэх , тэврэлдэх , хөтлөлцөх болон эмэгтэй хүнд хүүхэд төрсний дараа ихээр ялгардаг.
Аз жаргалын даавараа хэрхэн нэмэгдүүлэх вэ?
1. Хайртай хүмүүстэйгээ тоглох
2. Дасгал хийх
3. Сайхан үнэр үнэрлэх
4. Массаж хийх
5. Дуртай дуугаа сонсох
6. Бясалгал хийх
7. Комеди үзэх
Эцэст нь дурдахад аз жаргалын дааврыг ялгаруулах төгс арга гэж байдаггүй. Хэрвээ та үргэлж гундуу яваад байгаа бол сэтгэл зүйчтэй ярилцах , B12, D витамин зэргийг хангалттай хэмжээнд авах нь чухал.
Эх сурвалж : Henryford.com
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх