Энэ хавар, зуны онцлох 10 ТРЕНД хувцас


Б. Мөнхтуяа | YOLO.MN
2023-02-06

Тун удалгүй өвөл дуусч шинэхэн өвс, навчистай цуг хаврын улирал ирэх нь ээ. Хүн бүр өвлийн зузаан хувцаснаасаа салах энэ л өдрүүдэд загварлаг, өөртөө итгэлтэй алхах сайхан биш гэж үү?

Хүн бүрийн дотор нууцхан оршдог хүсэл бол яахын аргагүй загварлаг хувцаслах. Гэвч энэ хавар юу өмсөхөө хараахан мэдэхгүй байна уу? Тэгвэл та бүхэндээ хавар, зун тренд болох хаана ч өмссөн загварлаг харагдах 10 хувцсыг танилцуулж байна.

Matching Print Sets

Яах аргагүй судалтай, хээтэй хувцас үргэлж эрэлттэй байсаар ирсэн. Сонирхуулан хэлэхэд босоо судалтай хувцас таныг илүү туранхай, харин хэвтээ судал илүү өргөн харагдуулдаг байна.

Ballerina Flats

2000-аад оны эхэн үеэс өнөөг хүртэл тасралтгүй тренд болж буй гутал бол яах аргагүй ballerina!

Neon Accessories

2020 онд неон өнгийн хувцас, гоёл чимэглэл моодноос хасагдсан ч эргэн ирлээ! Хурц тод өнгийн гоёл чимэглэлээр өөрийгөө гоёорой.

Sheer Dresses

Dior, Prada зэрэг брэндээс санаа авсан торон даашинзнууд эргэн ирлээ. Төрсөн өдөр, үдэшлэгт даашинзаа корсеттой хослуулан өмсвөл загварлаг биш гэж үү? 

Bright Multi-Color Knits

Хаврын сэрүүн өдрүүдэд хурц, тод өнгийн нэхмэл цамц хамгйн загварлаг бөгөөд дулаан харагдана. Зүү, утас худалдаж аваад нэхээд өмсвөл бүр COOL.

Cargo Pants

Яах аргагүй хамгийн эрэлттэй байгаа өмдний загвар cargo pants!

Cut Out Dresses

Биеийн хэсгийг чинь бага зэрэг ил гаргасан даашинз энэ зуны тренд болно гэнэ.

White All Over

Цагаан өнгө бол бүх өнгөний нэгдэл юм. Хүчирхэг охин минь цагаан хувцсаа өмсөөд итгэл дүүрэн алхаарай. Гэхдээ толбо болгож болохгүй шүү!

Exaggerated ’80s Shoulder Pads

Oversized blazer моодноос гарч өргөн мөртэй blazer эргэн ирлээ. 80-аад оны хэв маяг оруулахыг хүсвэл богино юбка, өмдтэйгөө хослуулахад л хангалттай.

Cut Out Trousers

Нэгэн хэвийн өмднөөс залхаж байгаа бол өөрийн хэв маяг, загвартаа тохируулж бага зэрэг хайчилбал гоё биш гэж үү? 

Нэг мэдэхэд л дулаахан болно. Шүүгээндээ аваад хадгалчихад гэмгүй биз ээ. 

Эх сурвалж: thetrendspotter.net

#Загвар