Усан спорт хүний бие махбодид гайхамшигтай эерэг үр нөлөөг үзүүлдэг. Гайхамшигтай хэмээн тодотгосны учир энэ нь агаар мандал биш ус хэмээх өөр ертөнцтэй холбоотой учир түүнийгээ дагаад хүний бие, сэтгэлзүйд үзүүлэх нөлөө нь бусад спорттой харьцуулахад өөр байдаг аж.
Баянгол дүүргийн Биеийн тамир спортын хорооны бассейны менежер Н.Баярсайхан өөрийн туршлага, усан спортын онол, практикт тулгуурлан усны дараах 10 ач холбогдол, давуу талыг нэрлэсэн юм.
\
УСАН СПОРТЫН ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛ
Онцлог: Хэвтээ байрлалд хөдөлгөөн хийдэг цорын ганц спорт
Усанд сэлэлт нь бусад спортоос ялгаатай нь хэвтээ байрлалд хийдэг цорын ганц төрөл юм. Тэр дундаа хүн агаар дээр биш усан дотор буюу өөр “ертөнцөд” байдгаараа онцлог.
Уушгины багтаамжийг тэлдэг
Ердийн амьсгалын тогтолцоо биш хуурай газрын амьтдаас өөр хэмнэлээр амьсгалах шаардлагатай болдог. Учир нь уушгиа ханатал агаараар дүүргээд удаан түгжих нь уушгины багтаамжийг тэлдэг.
Хүний аливаад тэмцэх чадварыг нэмэгдүүлдэг
Амьдралын төлөө тэмцэх чадварыг нэмнэ. Усанд сэлэх нь үхэл амьдралын зааг дээр байгаагаас өөрцгүй байдаг. Нэг л алдаа гаргавал ус залгилж, цаашлаад живэх эрсдэлтэй. Тиймээс хүн усанд байгалийн төрөлх зан араншингаараа ухаан санаа, булчин, эд эрхтэнээ зэрэг ажиллуулж байдаг.
Зүрхний ачааллыг бууруулдаг
Хүний босоо байрлалд байхад зүрх хүний биеийг цусаар хангахын тулд тодорхой хэмжээнд ачаалалтай ажилладаг. Харин хэвтээ байрлалд зүрх цус шахахдаа ачаалалгүй болж амардаг байна.
Цусны эргэлтийг сайжруулдаг
Цусанд байгаа хүнд элементүүд хүний биеийн доод хэсэгт тунарсаар хөлд өтгөн цус хуралдаж тулай өвчин үүсдэг. Мөн толгойн өвдөлт, даралт ихсэх зэрэг өвчнүүд ч цусан хангамжтай холбоотой. Харин хүн усан дотор хэвтээ байрлалд орсноор өтгөн цус эргэлтэд орж, шүүгдэх боломжтой болдог.
Хүүхдийн өсөлтөд нөлөөлдөг
Хүүхэд тэр дундаа өсвөр насны хүүхдүүдийг өсөлтийг дэмждэг. Олон цагаар хичээл хийж нуруу, хуруу, гар, нүд нь чилсэн хүүхдийн биеийг амраахаас гадна тархи, толгойг нь сэргээж өгдөг.
Тулгуур эрхтэний ачааллыг бууруулдаг
Мөн хэвтээ байрлалд орсноор хүний биеийн хамгийн их даац ирдэг тулгуур эрхтэнүүд бүхий ул, шагай, өвдөг, нуруу гэх мэт хэсгүүдэд ямар ч ачаалал ирдэггүй. Мөн том булчингуудыг холбож байдаг бараг ажилладаггүй жижиг булчингууд усанд сэлэхэд ажиллаж эхэлдэг байна. Өөр спортын тамирчид бэртэл гэмтлээс сэргийлж жижиг булчингуудаа ажиллуулахын тулд усанд цагирагтай, дасгал хөдөлгөөн хийж бэлтгэлээ хангадаг нь тийм учиртай.
Эд, эс сэргээнэ
Ус нь агаараас илүү нягтрал ихтэй учир хүний биед массаж болдог. Мэдрэлийн эсийг сэргээж, тулгуур эрхтэний өвдөлтийг намдааж цаашлаад өвдөлтгүй болгодог. Нуруу нь өвддөг хүмүүс ч усан спортоор хичээллээд зүгээр болсон олон тохиолдол бий.
Aмьсгалын зөв дасгал болдог
Хуурай газар байгаа үед бид уушгиныхаа 10 хувийг л ашигладаг ба хэрэв гүйвэл цаанадаж 40-50 хувийг ашиглах боломжтой. Харин бид усан дотор уушгиа 90-100 хувь ашигладаг байна. Усанд сэлэх бүрд хүний уушгины багтаамжийн эзлэхүүний хэмжээ нэмэгдэж байдаг. Учир нь усанд шумбахын тулд бид уушгиа ханатал нь агаараар дүүргээд түүнийгээ хэсэг хугацаанд барьдаг.
Бараг л бясалгал
Уушги дүүрэн амьсгал авах, зүрх ачаалал багатай ажиллах гэсэн хоёр үндсэн үйл ажиллагаа хүний бие эрүүл байхад чухал ач холбогдолтой юм. Мөн усны даралтаар эд эсээ сэргээж, гадаад дуу чимээнээс хол усан дотор нам гүм орчинд тайвшрах нь нэг үгээр бясалгал хийж буйгаас өөрцгүй болдог.
Ус хор тайлдаг
Усаар хордлого тайлж болдог. Тэр дундаа утааны бохирдлоос үүдэлтэй хордлого, хоолны хордлого, вакцины хордлого цаашлаад химийн эмчилгээний хорыг ч усаар тайлах боломжтой байдаг.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх