Парис Хилтон анхны хүүхдээ өлгийдөн авчээ


Л.Амарцэцэг | YOLO.MN
2023-01-26

Бизнес эрхлэгч, загвар өмсөгч Парис Хилтон зохиолч Картер Реумтай 2021 онд нүсэр хурим хийж олныг гайхшируулсан. Тэд цар тахлын үед өндгөн эс, үр хөврөлөө хөлдөөж хүүхэдтэй болохоор бэлдэж эхлэн, тээгч эхийн тусламжтайгаар хүүтэй болжээ.

People сэтгүүлд өгсөн ярилцлагын үеэрээ Парис хилтон “Ээж болох нь миний мөрөөдөл байсан. Жилийн 250 өдрийг онгоцонд өнгөрөөдөг миний амьдралд хүүхэдтэй болох хэцүү байсан. Тиймээс өндгөн эсээ нөөцлөх шийдвэр гаргасан. Нөхөр бид хоёр бие биеэ олсондоо маш их баярладаг. Бид хүүгээ хайрлах хайр, хэмжээлшгүй аз жаргалаар дүүрэн байна” гэжээ.

#Оддын тухай