Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Автобусанд таардаг тэр хүүтэй би яаж танилцах вэ?
Би нэг хөвгүүнтэй автобусанд хоёр дахь жилдээ таарч байна. Өглөө болгон автобусанд таардаг, надад тэр их хөөрхөн харагддаг. Тэр бусад хөвгүүд шиг элдэв янзын хувцас өмсдөггүй формоо цэвэрхэн өмсөөд явж байдаг, тийм нэг энгийн л хүү. Асуудлын гол нь энэ жилийн сүүлээр манай сургууль шинээр баригдаж дуусаад нүүх болохоор түүнтэй дахиж таарахгүй гэсэн үг. Дараа нь таарахдаа би түүнтэй хэрхэн танилцах вэ?
ЗӨВЛӨГӨӨ: Түүнтэй инээмсэглэн мэндчил
Сайн уу, чамд энэ өдрийн мэндийг хүргэе!
Хэн нэгэнтэй олон удаа таарч тэр хүний талаар илүү мэдэхийг хүсэх нь энгийн зүйл юм. Юун түрүүнд түүнтэй танилцахыг хүсэж байгаагаа өөрт буруу зүйл бодож байгаа гэж хүлээж авах хэрэггүй ба нөхцөл байдалд тайвнаар хандаарай. Түүнтэй ярилцах алхмыг хийх нь маш их зориг шаардах том асуудал биш гагцхүү чи өөрөө хийж буй үйлдэлдээ итгэлтэй байх хэрэгтэй. Аливаа харилцаа мэндлэхээс эхэлнэ. Тиймээс та хоёр аль хэдийнээ зүс мэддэг болоод хоёр жил болсон байна иймээс инээмсэглэж мэндэлж болно шүү дээ. Харилцаа үргэлжлэхийн тулд асуулт чухал, юу асууж болох вэ гэдэг сонголтыг чамд үлдээе. Та хоёр бүтэн хоёр жилийн турш өглөө тааралдаж байгаа нь сонирхолтой тохиолдол шүү дээ энэ тухай ч дурдаж яриа өрнүүлж болно.
#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.
“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн
сэтгэл судлаач Г.Мандухай
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх