Bruno Mars-ийн дуунд хайртай хүн бүрд зориулав


Б. Мөнхтуяа | YOLO.MN
2023-01-12

Нийтлэлийн өмнөх дугаараар бид реппер, ая зохиогч, продюсер Eminem-ийн тухай болон түүний зарим дууны далд утгыг хүргэсэн бол энэ удаад дуучин, ая зохиогч, дууны продюсер, бүжигчин, найруулагч Bruno Mars-ийг онцолж байна. 

Түүний жинхэнэ нэрийг Peter Gene Hernandez гэдэг. 

Дуучин болоход нь нөлөөлсөн хүн бол Michael Jackson юм.

Тэрээр хөгжмийн зэмсэгт авьяастай нэгэн бөгөөд төгөлдөр хуур, бөмбөр, гитар болон басс гитар тоглож чадна.

Түүний зарим дууны утга:

The Lazy Song

Дуучин энэхүү дуунд “Өдөр бүр хичээж, идэвхтэй амьдралыг өөрөөсөө хэт их шаардах хэрэггүй. Түр завсарлага авч, дуртай зүйлээ хийн нэг өдрийг галзуу өнгөрүүлээрэй” гэх санааг илэрхийлжээ. 

24K Magic

Сэтгэлд үлдэх цаг хугацаа, дэггүй дурсамж бүтээхийг хүссэн хүн бүрд зориулсан дуу. Дуучин нэгэн ярилцлагынхаа үеэр “Би Америкийн 90-ээд оны хип хоп хөгжмөөс санаа авж уг бууг бүтээсэн. 90-ээд он бол үдэшлэг, бүжгийн талбайд өөрийгөө хэн гэдгийг харуулах боломжтой сайхан цаг үе байсан” хэмээн хэлжээ. 

Uptown Funk ft. Bruno Mars

Мөн шоу, үдэшлэгийн сэдэлтэй дуу. 2014 онд олон нийтэд хүрсэн даруйдаа Billboard Hot 100 чартыг 14 долоо хоног тэргүүлж, Youtube болон бусад олон нийтийн сүлжээгээр идэвхтэй тарж маш хурдан алдартай болсон юм. 

When I Was Your Man

Алдар нэрд хүрэхийнхээ өмнөх үеэсээ сэдэвлэн бичсэн дуу. Тэрээр хайртай эмэгтэйгээ өөрөөсөө түлхэж түүнээсээ санаа аван бүтээжээ. Bruno Rolling Stone-д өгсөн нэгэн ярилцлагынхаа үеэр “Би дахиж хэзээ ч баллад төрлийн дуу дуулахгүй гэж бодож байсан ч энэ миний дуулж байсан хамгийн үнэн үгтэй, бодит дуу болсон” хэмээн хэлжээ. 

Talking To The Moon

Хайртай хүнээ алдах хамгийн хэцүү мэдрэмжүүдийн нэг. Уг дуу нь хайртай хүнээ алдаж явуулсан эрийн тухай өгүүлнэ. Дууны үгэнд түүнийг хаана байгааг мэдэхгүй ч одоог хүртэл амьд, хаа нэгтээ амьдарч байгаа гэдэгт итгэж байна гэж дурдана. Орой болгон түүнийгээ санаж, сартай ярилцахдаа түүнийг  ч бас сартай ярилцаж байгаа гэж найдах болно. Гэвч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр сараар дамжуулан түүнтэй ярилцаж буй гэх өөрийн хоосон найдлагад бага багаар итгэхээ больж “Or am I a fool who sits alone talking to the moon?” гэж дуугаа төгсгөдөг.

Эх сурвалж: songmeaningsandfscts.com

#Дуу хөгжим