"Reborn Rich" киног хамгийн муу төгсгөлтэй драмаар нэрлэжээ


Д.Даваажав | YOLO.MN
2023-03-10

Саяхан үзэгчдийн хүртээл болсон "Reborn Rich" кино нь анхны ангиа цацсан цагаасаа үзэгчдийн таашаалд нийцэж, гайхалтай амжилттай байсан боловч үзэгчид маш муу төгсгөлтэй драма гэж дүгнэжээ.
Олон нийтийн портал сайт болох DC Inside “Хамгийн мартагдашгүй муу төгсгөлтэй драма юу вэ” гэсэн судалгааг 7 хоногийн турш явуулжээ.

Үр дүнд нь “Reborn Rich” кино нэгдүгээр байранд орсон ба хоёрт "Extraordinary Attorney Woo", "Twenty-Five Twenty-One" драма удаалсан байна.

Нийт 20,497 саналаас “Reborn Rich” 6,857 буюу 34 хувийн санал авчээ. “Reborn Rich” кино нь ижил нэртэй алдартай веб романаас сэдэвлэсэн 16 ангитай драма юм. Энэхүү кино нь сонирхолтой үйл явдал, жүжигчдийн гайхалтай ур чадвараар үзэгчдээс өндөр үнэлгээ аваад байсан хэдий ч үзэгчид төгсгөлд урам хугарснаа дурджээ.

Харин “Extraordinary Attorney Woo” 2712 буюу 14 хувийн санал авч хоёрдугаар байранд орсон байна. "Extraordinary Attorney Woo " нь аутизмын эмгэгтэй гоц ухаалаг өмгөөлөгчийн адал явдлыг үзүүлж, үзэгчдэд сэтгэл хөдөлгөм түүх, баяр баяслыг авчирснаар кино амжилттай болсон. Гэсэн хэдий ч өмгөөлөгч Woo Young Woo болон Lee Jun Ho хоёрын болхи хайрын хайрын түүх, бас бус дуусаагүй үйл явдлууд бүхий төгсгөл үзэгчдээс шүүмжлэл хүлээжээ.

"Twenty-Five Twenty-One” драмын хувьд сонирхолтой, хөгжилтэй үйл явдлууд, залуу үеийн мело-романтикийг гайхалтай шингээж чадсанаараа үзэгчдийн таашаал хүртсэн. Гэсэн хэдий ч эцэст нь гол дүрүүд салсан нь үзэгчдийн сэтгэлийг ихэд гонсойлгосон бололтой.

Эх сурвалж: Allkpop

 

#Мэдээ