Бээжингийн олимпоор олны анхаарлыг татсан Камила Валиева зэрэг ОХУ-ын зэрэглэл өндөртэй уран гулгагчидтай хамтарсан шоу тоглолт хийхээр "Мөсөн Өргөө"-ний Бизнес хөгжил, маркетингийн алба хүсэлтээ явуулжээ. Улмаар тэд ОХУ-д очиж уулзалт хийж, хүсэлтээ биечлэн илэрхийлсэн байна.
Хамтарсан тоглолтыг 2023 оны дөрөвдүгээр сарын сүүлээр эсвэл тавдугаар сарын эхээр хийх магадлалтай байгаа аж. "Мөсөн Өргөө"-ний Бизнес хөгжил, маркетингийн албаны дарга Э.Билэгсэд уран гулгагчдын боломжит хугацаатай уялдуулж хэзээ Монголд авч ирэх шийдвэр албан ёсоор гарна хэмээв.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх