Song Joong Ki-ийн агентлагаас түүний найз бүсгүй жирэмсэн эсэхэд тайлбар өгөх боломжгүй гэв


Б.Дариа | YOLO.MN
2022-12-26

Өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 26-ны өдөр жүжигчин Song Joong Ki-г Англи гаралтай алдартан бус бүсгүйтэй үерхэж буй мэдээллийг цацсан билээ.

Тэгвэл нэгэн интернэт хэрэглэгчийн тэднийг үерхэж байна гэх пост үерхлийг батлахаас өмнө буюу арванхоёрдугаар сарын 22-нд нийтлэгдсэн бөгөөд уг нийтлэлд хосууд удахгүй хуримаа хийнэ гэж дурджээ. Мөн түүний найз бүсгүй нь Итали хүн гэж бичсэн байв. Постны дор бас нэгэн хүн танил нэгэн хосыг эмэгтэйчүүдийн эмнэлэгт явж буйг харсан гэж бичжээ. 

Жирэмслэлт болон гэрлэлтийн тухай цуу ярианы талаар Song Joong Ki-ийн агентлаг жүжигчний хувийн амьдрал учир шалгах, тайлбар хийх боломжгүй байна гэсэн байна.

Мөн Song Joong Ki өнгөрсөн 7-ны өдөр Сингапурт болсон хэвлэлийн бага хурлын үеэрээ найз охиноо ажилтнууддаа танилцуулсан гэнэ. Ингэхдээ тэр найз охинтойгоо харилцаатай болсон тухайгаа илэн далангүй ярьсан байна. Үүний дараа хосууд 9-ний өдөр онгоцны буудал дээр хамтдаа явж буйг дараах бичлэгээс үзээрэй. 

Эх сурвалж: Allkpop

 

#Оддын тухай