“Би ЧИХМЭЛ ТОГЛООМЫГ бодит мэт ЗУРАХ ДУРТАЙ”


Үжин | YOLO.MN
2016-12-06

Лос Анжелес хотноо амьдардаг Брент Эстабрүүк хэмээх залуу өөрт таалагдах ажлаа хайсаар нийт есөн ажлын байр дамжжээ. Эцэст нь тэр өөрийн хийх дуртай зургийн урлагаа сонгосон аж.

Тэрээр энэ талаар “Би бага насны дурсамжиндаа их хайртай. Мөн зурах ч дуртай. Энэхүү хоёр зүйлээ би нэгтгэж өөрийн урлагийн болон ажлын гараа эхэлсэн юм. Бид бодит мэт харагдах чихмэл тоглоомуудыг зурахыг илүүд үздэг. Би өөрийн хийж байгаа ажилдаа ч дуртай” гэсэн юм.

Тэрээр нэг бүтэн зургийг дуусгахад 200-300 цагийг зарцуулдаг гэнэ. Түүний чихмэл зураг бүхий сонирхолтой уран бүтээлээс сонирхоорой.

Түүний инстаграмыг сонирхох бол дарна уу.
 













#Freetime #Art